SoulArt #4: Хариултгүй асуулт: Яагаад?

Урлаг хөгжөөн цэнгүүлэгч биш. Ерөөсөө их урлагийн амин чанар нь сэрүүлэг юм. Ертөнцийн будангуйрал, ахуйн туйлдал, оюуны унтаарлаас сэрээх, жинхэнэ оршихуй өөд уриалан дуудах, өндөр өөд, алсын аянд босгох сэрүүлэг. Энэ утгаараа өнөөдрийн миний танилцуулахыг хүссэн хөгжмүүд бол амраах биш харин ч сэдрээж, өдөөн хатгаж, хямраах байх.

Агуу их зохирол ба агуу их бэдрэл, тэсгэлгүй их уйсал, нөхцөлгүй хайрыг та эндээс анирдан, сэтгэлийн сонороо ундаалаарай.

Хүн бүр өөрийн сансартай. Тэр л сансраа эзэмдэх нь хүмүүний чин зорилго, цорын ганц зориулалт байдаг. Хязгааргүйн огторгуйн дунд хөвөгч дэлхий хөлөг дээр бүтээгдсэн хамгийн фантастик, хамгийн сансарлиг энэ гайхамшигт аялгуунууд хамгийн цэвэр тунгалаг сэтгэлгээ, дэндүү тансаг оюунаас нэрэгдсэн цэнгэлийн нулимс билээ.

Сансрын нисгэгч болохыг хүсч байвал өөрөө тэр чигээрээ сансар огторгуй болчих үед төрөх ер бусын мэдрэмжээр таныг тэвэрье, надад тэврүүлэх зөвшөөрлийг өөртөө өгөөрэй.

https://www.instagram.com/tv/CUM2_TbFMuD/

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !