Хамгийн нандин болзоо

Өнөөдөр би өөрийгөө болзоонд урина. Оръё гээд л амжихгүй явсаар байгаад бараг жил өнгөрсөн кофе шоптоо урина. Хамгийн цаана, цонхны дэргэд суугаад халуун кофе үнэрлэнгээ нар, тэнгэр, үүл, моддыг харна. “Удахгүй гөлөглөх нь дээ. Юу байхав, мөдхөн. Энэ өвлийн хүйтэнд, энэ хатангиршсан мөчрүүдийнхээ хаана нь амиа бөөцийлөн хадгалж байв даа, чи минь” гэж бодно. Бас өөртөө баяр хүргэнэ. Зүгээр л Амгалан болохоор нь. Өдийг хүртэл, юу ч тохиолдсон, тэр гал цог, итгэл хайраа, нэг үгээр амиа, энэ “эцэнхий” биеийнхээ хаана нь хадгалаав дээ гэж өхөөрдөн, энхрийлэн, бүр тээр дороос ундраад бялхаад ирдэг хайраа өөрийнхөө дээрээс асгаруулан байж баяр хүргэнэ.

Зүгээр л өнөөдрийн нарыг харж, кофе ууж, инээж байгаадаа. Үе үехэн болдог энэ Амгалантай нууцхан болзоонууд хамгийн сайхан байдгийг үнэлж нандигнаж чаддагтаа. Чөлөөт цагаараа биш, муу зав гаргаад биш, зорин зорин, хүсэн хүлээн, гангалан, догдлон байж, үнэн голоосоо болздогтоо.

Би өөртөө алтанзулын баглаагаа ахиад авч өгнө.

Би хамгийн хайртай охиндоо хамгийн дуртай цэцгийг нь авч өгөхдөө өөрөө ханах болохоор тэр. Тэгээд хариад кинонд урина. Дэлгэцийнхээ өмнө хамаг “хортой” болгоныг өрж байгаад, ямар нэг хуучны кино тавиад тухлан сууна. Дахиад өөртөө баяр хүргэнэ. Хэзээ нэгэн цагт завтай болохоороо ёстой нэг санаж бодох юмгүй хэвтэх биш, одоо, хааяа ч гэсэн, дээрээс дарсан их ажлынхаа доороос сэмхэн мөлхөж гараад, өөрийнхөө оронд хувцсаа бөөрөнхийлж шургуулчихаад, тэр их ажлыг хуурчихсан аятай инээгээд хэвтдэг болсондоо. Бас үзэх хүн нь улам цөөрсөөр байгаа энэ “уйтгартай” кинонуудаас аз жаргалыг олж хардаг нүдтэй байгаадаа.

БИ ӨНӨӨДӨР БОЛЗООНД ЯВНА.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !