ГОО ДАЛЬ-ийн дэвэлтээр…

Хэдхэн сарын өмнө миний “БИ” хагарсан. Нэг дор тасхийтэл хагараагүй ээ. Хэдэн жилээр үргэлжилсэн сэтгэл заслын уулзалтаас уулзалтанд, өдрөөс өдөрт, цаг минутаар үйрэн бутарсаар энэ хавар үнсэн товрог болсон, одоо тэр тэсрэлтийн утаа тоос сансарт сарнин замхарсаар л байгаа. Би гэж бодож явсан бүхэн минь минийх биш байсныг олж харсан, “минийх” гэсэн болгоноо би “алдсаан”. Би үүнд харамсахгүй, баярлахгүй, зүгээр л хүлээн зөвшөөрч байна. Залуу, эрүүл, яргай чанга биетэй, улаа халуу бутарч, улаан залаа нь сагсалзсан хүмүүс бол “доромжлол” гэж үзэхээр хүлээн зөвшөөрөл юм даа.

Хэдхэн сарын өмнө миний “БИ” хагарсан.

Хэдэн арван жил бүүр барьцалдан чулуужчихсан “авгалдайны уутанцар” минь хагарсан. Өөрийгөө сүрхий том хүн гэж бодож явсан би насанд хүрэгчээ дотроосоо төрүүлээгүй авгалдайхан байсныгаа мэдсэн. Хуучин би-гийн хальс хагарч, жинхэнэ БИ төрөхөд их зовсоон. Тийм ээ, өвдсөн, маш их өвдсөн. Эрвээхий уутнаасаа гарах гэж турьхан далавчаа дэвэх тоолон зүрхнийх нь булчин чангардаг, хэрэв энэ ажлыг нь өмнөөс нь хийгээд, шууд суллачихвал амьдарч чаддаггүй юм гэдэг. Намайг амьдруулсан бүхэнд, даль жигүүрийг минь улам цараатай дэвүүлэх гэж өмнөөс эсэргүүцсэн, тулсан хүч бүхэнд баярлалаа.

 

Надад байсан бүхэн жинхэнэ аз жаргалд ямар ч хэрэггүйг олж харлаа би. “Карьер сайхан, гэвч чамайг хүйтэн шөнөөр дулаацуулдаггүй юм аа” гэсэн Мэрилин Монрогийн үгийг би олон эмэгтэйтэй хамт санаа алдан ойлголоо. Өнөөх олон таваг, гүц, өнгийн цааснууд, өглөөлгийн энгэрийн тэмдэг, уяа, олс, туузнууд. Тоо, тооцоо, тэг, тэмдэгтүүд. Нэр хаяг, тамга, шошго мошго…

Би хэн бэ гэдгээ харлаа. Хэн юу чамд хэрэгтэй байна, хэнгүйгээр, юугүйгээр чи хорвоог барчих юм байна гэсэн жагсаалтын эхнийх нь хоёрхон мөртэй байгаад баярлалаа би.

Баярлалаа, надтай хамт ертөнцийг жаргалтай болгож байгаа ИНЖ…ГИНЖ, ОЧИРЫН БОРОО-ны эгч дүүстээ баярлалаа! Лекц бүрийн минь өрмийг авч, үр хүүхдүүддээ аз жаргалтай амьдралын зохиолыг өгч байгаа ээжүүддээ баярлалаа! Жаргалтай байх зөвшөөрлийг өөртөө өгч байгаа зүрх бүхэнд баярлалаа!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !