Экстрим цагаан сардаа сайхан шинэлээрэй

“Хамгийн экстрим юм юу вэ?”. Би шуудхан л, “Гэгээрсэн хүний номыг уншаад л биеэсээ ядах юмгүй гарчихна гэж гэнэхнээр итгэдэг “астрал аялагчид” гэж бичив. Гэтэл зүүн чих дүнгэнээд, баруун хүрээний зөвлөх маань бүрэлзээд, “гоц болох гэж яддаг” гэж хэлүүлэхээс эмээсэндээ сүүлийн хоёр үгнээс бусдыг дарчихлаа. Тэгсэн чинь, зөв талын зовхи татаад, уулын амны хянагчийн ундууцсан инээд цуурайтаад байхлаар нь айсандаа бүгдэн дээрээс нь хэрээс татаж орхилоо.

Тэгээд яах вэ дээ, бодсоноосоо буцаж, хэлснээсээ няцаж, нийтийн жишгийг дагас гээд л. Гэхдээ, би нэг юм хэлчих үү, чин үнэнээсээ? Ингэж амьдрах чинь л дэндүү экстрим юм аа! Донгио ч биш, онгироо ч биш, зүгээр л амьд хүн үүнийг хэлсэн гэж бодоод өнгөрөөж үзээрэй. За, тэгээд, ямар ч байсан амьд хүн юм хойно, хаварт л хачин их баярлаж сууна даа, би. Хавар…

Шуурга дотор минь хуйларч байхад цомцойн суух хэцүү ч энэ
хаврыг дахин үзэж байгаа минь ямар сайхан юм бэ?

Энэ яахаас ч үл буцах, дотор хатгасан, хамар цоргисон үнэр. Чийг, нар, шорооны, бас дээрээс нь юуных нь бүү мэд, хамаг амьтдыг ичээнээс нь өдөн гаргасан үнэр. Миний дотор үүрлэсэн бас нэг амьтан энэ нялх үнэрээр сэрээд, байж ядан, багтаж цөхөн цовхчиж байна уу, хавар минь! Тэр тусмаа, эгэл бус энэ экстрим хавар хэзээ ч зорьж зүрхлэхгүй газраа гишгэх эмнэг зоригийг надаас дуудаасай.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !