Ерөөлийн хадаг

Гэрэлт цамхаг хэнийг аврах вэ гэж эрэг даган гүйдэггүй. Тэр зүгээр л чимээгүйхэн гэрэлтэж байдаг.Энн Ламотт

 

Битгий тонгойж яваарай. Дээшээ хар, алсыг хар. Өөрөө гэрэлтдэг болох хүртлээ бусдын гэрлийг даган эх газарт гарч, их эрдмийг хүртээрэй. Намайг анх гэрэлт цамхаг болно гэхэд шоолж байсан хүмүүсийн над руу шидсэн чулуунуудаар би замаа засан урагшилсан.

ГЭРЭЛТ ЦАМХАГ төсөл одоо 5 цувралын 25 лекц, 2 онлайн тренингтэй болсон байна. Гэрэлт цамхгаа би улам өндөр болгоно. Гэрлээ улам улам алсад тусгана. Гэрлийг минь олж үзэх, тусыг минь авч чадах хүмүүс улам олон байж, сэтгэл өвдөлтийн далайгаас гэтлэн, эрүүл газарт хүрэх болтугай, та нартаа ч эрүүл эх газрыг хүсье.  Хоёр зуун, хоёр мянган, хоёр жарантай золгож буй хүмүүс ч олон байгаа буй за.

Шинэ цаг бүхэн шинэ сорил, шинэ эргэлтийг дагуулдаг.

Яг түүнтэйгээ хамт сорилыг давах хүч, эрсдлийн амыг өөрийн зүг эргүүлэх боломжийг бас атгуулдаг. Алив бүхнээс тусын дээдийг сорчлон авах сортоотой байгтун.

Туслах эрдэм бусдаас ирэвч туслагдах шалтгаан өөрт буй. Бусдын тусыг асар ихээр авч чадах дотоод шалтгаанаа бүрдүүлэгтүн. Тусыг авч чадна гэдэг нь өөрөө их буяны үр билээ. Та бидний буян асар чуулах болтугай! Хорлох гэм бусдаас ирэвч хорлогдох үйл өөрт буй. Хараалгах шалтгаан байхгүй бол мянган бөө хураад хараал хийвч хүрдэггүй юм гэнэ билээ.

Гадны хорлолыг алга болгоё гэвэл хорыг соронздоод байгаа сэтгэлийн муу эрчмээ эхлээд устгаарай.

Нас төгс, бие сэтгэл эрүүл байх болтугай!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !