Ээжийн охинд

Хүмүүс тэнэг, гөжүүд, амиа хичээсэн, намайг өвтгөж байгаагаа зүй ёсны хэрэг гэж бодож байдаг. Би уучлах болно. Намайг сайхан сэтгэл гаргахад хүмүүс “Энэ худлаа өгөөмөр царайлж байгаа юм, буяны багны цаана шуналаа нуусан шулам” гэлцэх болно. Би өгсөөр л байна. Амжилт бол хуурамч нөхөд, ясны дайснуудыг дагуулна.

Би үргэлж амжилттай байх болно. Миний бүх насаараа бүтээснийг хэн нэгэн ганц шөнийн дотор нурааж хаях байсан ч би цуцалтгүй бүтээсээр л байна. Намайг аз жаргалтай бол атаархана, хардана, хараана, хорлохыг оролдоно. Тэгсэн ч Би үргэлж аз жаргалтай байх болно.

Би ертөнцөд хамаг сайхнаа дээдлэн өргөвч зогсолтгүй нэхсээр байх болно.
Би зөвхөн дээжээ харамгүй өгсөөр байх болно. Тереза эх

“Би гадаадад сурдаг. ОЧИРЫН БОРОО онлайн тренингт ормоор байна. Сайн бодож байж сонголтоо өөрөө хийгээрэй гэсэн болохоор шийдэж чадалгүй удлаа. Та намайг охиноо гэж бодоод хариу өгөөч. Та охиндоо юу гэж хэлэх байсан бэ” гэж нэг бүсгүй надад захиа бичжээ. Өөрийнх нь зөвшөөрлөөр захиаг нь энд орууллаа. Хэрэв миний охин надаас, тренингт орох хэрэгтэй юу гэж асуусан бол би ингэж хэлэх байлаа.

“За, миний охин, сонсч бай. Хүн бүр баян болохгүй, алдартай болохгүй, хүн бүрийн бүх хүсэл биелэхгүй. Зарим нь биелнэ. Хүн бүр ээж аав болохгүй. Зарим нь эхнэр нөхөр байна.

Харин хүн бүр хайрлана, дурлана. Бас хүн бүр жаргалтай байх ёстой.

Тэгэхийн тулд чи тэр жаргал гэж юу юм, хайр гэж бас юу юм, хайрын харилцаанд жаргалтай байхын тулд, ерөөсөө жаргалтай амьдрахын тулд яах ёстой юм бэ гэдгийг мэдэх ёстой. Уншаад мэдчихдэг зүйл биш. Туулаад ухаарна гэвэл нас дуусчихна.

Тэгэхээр эртхэн шиг, эвтэйхэн шиг энэ бүхнийг ойлгоё гэвэл миний лекцүүдийг сонс, тренинг болгонд ор. Оронгуутаа, дуусангуутаа чи надад талархахгүй байж ч магад, харин хэдэн жилийн дараа бол чи надад асар их баярлах болно, хүүхдүүд чинь бүр их баярлах болно. Бусад хүмүүст ээж нь өөрөө мэд гэж хэлдэг. Харин чамд бол “ЗААВАЛ ОР” гэж хэлнэ. Нэг л амьдарна шүү дээ, ханатлаа жаргах хэрэгтэй гэж ярьдаг. Нэг л юм бол ер нь яасан ч яадаг юм бэ. Яаж ийгээд 70 жил далчигнаад л дуусгаж болно. Нэг л амьдрах юм бол тренинг энэ тэр гэж байхын оронд нүүр амаа оролдоод явж байсан нь дээр. Гэтэл амьдрал ингээд дуусчихгүй ээ гэдгийг чи өөрөө зөнгөөрөө мэдрээд байгаа болохоороо урд хойчоо бодоод, учир шалтгааныг эрэгцүүлээд байгаа юм. Нэг биш амьдрах учраас л чи жаргалтай байх үүрэгтэй юм.

Чи жаргалтай байж сурах ёстой юм. Жаргал гаднаас орж ирдэг, олдог зүйл биш. Дотроо ургуулдаг, үрийг нь шимтэн хүртэхэд суралцдаг зүйл юм.

“Яаж амьдрах төлөвлөгөө боловсруулж байх хооронд яг хажуугаар чинь гараад явчихдаг зүйлийг амьдрал гэдэг” гэж Жон Леннон хэлсэн байдаг.

Гадаад ертөнцийг өрөмдөх хэрэггүй ээ, ээжийн охин, зүрхний уурхайгаа нээ. ОЧИРЫН БОРОО дээрээс чинь доош буух биш, дотор гүнээс чинь дээш оргилох юм аа. Яаж нээх аргыг, багажийг би чамд тренингээрээ өгнө, яахыг тэгээд чи үзнэ. Ээждээ итгэ, өөртөө итгэ, хоёулаа хөтлөлцөөд очирын эх ундарга руу очъё” гэж би хэлэх байсан. Хэрэв чи миний чин сэтгэлийн үгийг сонсч, дааж чадаж байгаа бол чамд ч бас ингэж хэлж байна.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !