Буддагийн халаасан дахь очир

Будда эрдэнэсийн худалдаачнаас асар том очир авахыг харсан хармааны хулгайч түүнийг дагаж гэнэ. Будда Мадрас хүрэх тийз авч. Хулгайч ч тэгж. Яг хажууд нь сууж. Нэгэн зогсоол дээр Буддаг гарах хооронд нь хулгайч авч яваа бүх юмыг нь хуу нэгжив. Очир байдаггүй. “Аан, өмсч яваа …” гэж бодоод шөнө болохыг анан хүлээжээ. Буддагийн өмссөн болгоныг сөөм ч газар үлдээлгүй нэгд нэгэнгүй самнасан хулгайчийн гайхаш барагдан  “…очироо хаана…” гэдэг тарнийг тоогоо алдтал тоолж байхуйд Мадраст иржээ.

Тэр хулгайч, хулгайч ч гэсэн овоо зүрх байсан юм шүү. Тэр Буддагийн өмнө очоод  “Би таны очирыг авахаар өдий хол замыг туулчихаад олоогүй ч гэсэн хаана нуусныг тань мэдэхээс нааш санаа амрахгүй нь “ гэж хэлсэн юм. “Тийм ээ, би мэднэ. Та маш  сайн хайсан. Жинхэнэ мэргэжилтний ёсоор. Гэхдээ хүний л ухаанаар эрж байна лээ дээ. Би очироо таны хэзээ ч хайхгүй тийм газар нуусан.

Хаана гээч? Таны халаасанд …” гэж гэрэл цацраан хэлчихээд яах ийхийн завдалгүй хүнэн урсгал дунд шингэн алга болсон Буддагийн араас ам ангайн ширтэж зогссон хулгайч гараа явуулан халаасаа тэмтэрч очирыг гаргаж ирэв.

Тэр очирыг олж, Бурханыг алдсандаа үнэн голоосоо гашуудах агшинд гэмтэн үхэж, гэгээнтэн сэржээ.

Түүнийг сэрэх хүртэл бид хармааны хулгайчид байх болно.

2012.04.09

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !