Амттай зовлон

Зовж гүйцсэн нэгэн эмэгтэй байж. Тэсч нэг үзээд, тэсэрч нэг босоод бүр туйлдан сөхрөх үедээ “Бурхан гэж байдаг юм бол надтай яриач” гэж асар хүчтэй сэтгэлээр дууджээ. Бурхан ирэв. Эмэгтэй зовлонгоо ярив.

-За, хоёулаа зовлонгийн дэлгүүр оръё доо. Чи зовлонгоо сольж ав.

-Заавал өөр зовлонгоор солих гэж үү?

-Тийм ээ, огт зовлонгүй байна гэж байдаггүй юм. Байгаа зовлонг бас хасч, янзалж болдоггүй. Тэгэхээр солих л зам байна гэжээ.

Эмэгтэй дэлгүүр лүү ороод үүрсэн зовлонгоо үүдэнд нь буулгаж, хаалганы хажууд түшүүлэн тавиад янз бүрийн өнгө дүрс, хэлбэр хэмжээтэй тоглоомын тасаг шиг эрээлжилсэн юмс руу орж явжээ. “Аятайхан юм олоод авчих юмсан. Баян байхын зовлон гэлцээд л байдаг. Мөнгөтэй байхад бүх л хаалга нээгдэнэ, бүх юмыг олж болноо доо. “Амттайхан зовлон” шүү дээ. Залуухан, сайхан, аатайхан байхад ямар ч зовлон баймааргүй…” гэх шүүхэн юм бодсоор гайгүй харагдсануудаа заан асуусаар явав.
-Баян, гэхдээ их мөнгөөр олддог өвөрмөц зовлонтой. Мансуурсаар байгаад баянаа ч мэдэхгүй болно…

-Царайлаг, гэхдээ царайгаа алдахын цагтаа мөнх бусыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээр өөрийгөө егүүтгэнэ…

-Сайдын сэнтийд очно, харин хань, үр хүүхдүүд нь харийн болно…

-Маш их завтай байна, яагаад гэвэл өвчтэй…

-Бүх юм нь төгс бүрдсэн. Гэвч тэр цагийн жам ёсоор гаж донтон болно…

Эмэгтэй бүр гайхаж хоцров. Энэ сайхан зүс царай, бие цогцос, эрх мэдэл, хязгааргүй мэт их хөрөнгө, цаг завын нүд гялбам хэлбэрийн цаана итгэхийн аргагүй зүйлс солонгорон байдаг юм бэ? Инээд алдаж, дэлгүүр хэсэж, гангалж, тансаглаж буй өнгөлөг, өөдрөг, өгөөмөр хүмүүсийн цээжний мах яг л адилхан урагдан, хэнхдэг өрцөнд зүрх нь яг л адилхан уйлан байдгийг ингэж нэг харах гэж…

Гэнэт гайхалтай хөнгөн, энгийн, зүйлийг тэр олж үзэв.

-Хөөх, энэ?

-Аан, наадах чинь чинийх байнаа…

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !