Агуу анагаагчид асар зовогсод

Миний дурсамжууд яг л шулмын бэлэглэсэн хэтэвчин доторх алтан зооснууд мэт
жингэнэн дуугарах атлаа онгойлгоод үзвэл намрын хатсан навчнууд үйрэн унахын адил.
Ж. П. Сартр

Сартр маш их зовлонтой хүн байсан. Бас психоанализын эцэг гэгдэх З. Фройд. Түүний шавь, зарим талаар давж гарсан гэж тооцогддог К. Г. Юнг ч бас өөрөө сэтгэлзүйн асуудлуудтай байсан, түүнийг өөрийгөө төгс эмчилж чадаагүй гэж үзэгсэд ч бас бий. Э.Берн, Б.Хеллингер, И.Ялом…

“Сонгодог сэтгэлзүйч бол өөрийнхөө сэтгэлийн асуудлуудын баглааг амжилттай эдгээсэн хүн байдаг” гэж үздэг нэрт сэтгэл зүйч М.Лабковский бага наснаасаа шаналж байсан анхаарлын дутагдал ба хэт хөөрлийн гажуудлаасаа 50 нас хүрч байж бүрэн салсан байдаг. Алив асуудал, зовлон, өвчинг өөрийн биеэр эдлээгүй, эдгээгүй хүн бусдад зөвхөн уншсан ном, сонссон эшлэлээсээ өөр юу санал болгох билээ. Тиймээс л дээрх нэр дурьдсан хүмүүс бүгд сэтгэл зүйд өөр өөрийн шинэ нээлт, шинэ онол, шинэ урсгалыг бий болгосон юм. Тиймээс тэдний үг үнэн, үзэл нь үнэ цэнтэй, хамгийн гол нь бодит өгөөжтэй байдаг.

Хэрэв чамд зовлон байгаа бол гуних хэрэггүй. Энд л чиний давуу тал, өөрийгөө болон ертөнцийг эдгээх их шид хүч оршиж байж болох юм. Ээж аавтайгаа эв зүйгүй байдагтаа олон хүн шаналдгийг би мэднэ. Хэрэв чамд бас ийм зовлон байгаа бол чи ганцаараа биш юм шүү. Чи аавтайгаа эвлэрч болно. Тэгээд нөхөр, эрэгтэй хүмүүстэй өөр түвшинд харилцдаг болж, эр эрчим хүч шаарддаг нийгмийн салбаруудад амжилт олж, олз аз бүрээсээ жаргалыг мэдэрч чаддаг, жаргаж чаддаг болж болно. Хамгийн гол нь чи энэ бүхнийг бусдад үлгэрлэн үзүүлж, өөрөө дагуулах гэрэлт цамхаг болж болно. Аав ээжтэйгээ үл ойлголцох нь хүүхдэд ямар хэцүү байдгийг арьсаараа мэддэг учраас, эвлэрэлд хүрэх урт замыг туулаад, зовлонгийн далайг гатлаад гараад ирсэн учраас чи хүүхдэдээ хамгийн их ойлгодог хүн нь байж чадна.

Өнөөдрийн байгаа газартаа чи төрөөгүй, гэнэт хүрээд ирчихээгүй. Олон гэрэлт цамхгууд чамд гэрлээ тусган замчилж, төөрөх цагт чинь аварч байсан. Тэр бүх гэрэлт цамхгууд жаргалаас сүндэрлээгүйг одоо чи сайн мэднэ.

“Чам руу шидсэн чулуунуудаар өөдөө гарах шатаа засаад…”, энэлэн шаналан бүрийгээ эм, дэм болгоорой, эрдэнэт хүн минь!

ОЧИРЫН БОРОО чамд сэтгэлэдгэрэл авчраг.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !