7 ӨДӨР

1 дэх өдөр заавал 1 юм хий.1 хүнд сайхан үг хэл.
Чадвал дургүй хүндээ. Би бүр давуулан биелүүлээд, 2 хүнд хэлчихлээ. Ухаад байсан чинь сэтгэлийн мухарт тэднийг гэсэн сайхан юм бас байна аа, байна. Тэгээд дуртай 2 хүндээ ч бас хэллээ. Юугий нь харамлахав… Энэ өдөр, энэ амьдрал дуусахын цагт хэлээгүй эрхэм үг надад үлдээгүй байг.

2 дахь өдөр 2 хүнийг тэвчин өнгөрөө.
Анзаараад үзвэл хоногийн 24-хөн цагаас сэрүүн байх хэдхэн цагтаа бид харсан хавирсан болгоноо шүүмжилж, гомдож, хариугий нь өгч, байранд нь тавьж (…гэж додигор бодож бдаг даа), муулж, харааж байдгаа мэднэ. Тэгвэл өнөөдөр “таны таалалд нийцээгүй” энэ сүргээс зөвхөн 2-хныг л өнгөрөөчих. “Би ч бас бусдыг шүргэж, ёворч, аймшгийн царайгаараа анхаарлыг нь татдаг л биз дээ, хүсээгүй мөртлөө” гээд л…хоногт 2-хон удаа тавьчих. Зангидсан гараа…

3 дахь өдөр 3 хүнийг уучил.
Энэ бол өнгөрөөхөөс илүү гүн ойлголт. Дотор харанхуй өрөөнийхөө новшийг онгичоод үзвэл баахан гомдол, тунирхал, гүрийлт, өчнөөн “…хэрэв”, “-д…-ээгүй бол” гарч ирнэ дээ. Өдөр бүр арвижиж байдаг тэр зоорийг ядаж өнөөдөр нэмэхгүй байхсан. Уучлал гуйсныг нь өөрийнх нь төлөө, уучлал гуйгаагүйг нь өөрийнхөө төлөө. Амьдралын аян замаа ачаа багатай туулахын төлөө. Эцсийн цэгтээ хөнгөн очихын төлөө.

4 дэх өдөр 4 юмыг нэрлэ.
Зөвхөн чи хийх ёстойг мэдэж байгаа ч юунд ч юм найдаад өдийг хүртэл хойшлуулсаар ирсэн 4 зүйл. Гариг ертөнцөөрөө хамтдаа туулдаг хувь заяа гэж байна. Эх нутгаараа, гэр бүлээрээ амсдаг үйлийн үр гэж байна. Зөвхөн чиний цор ганцаараа гатлах учиртай тавилан гэж бас бий. Дотогш алсрах замыг чинь хэн ч хуваалцахгүй.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !