500 бөмбөлөг

Бид бүгдээрээ далавчтай. Зарим маань хүссэн газар луугаа нисээд очиж байдаг, зарим маань гэрээсээ ч гарч чадахгүй, цонхоор харсаар амьдралаа дуусгадаг. 500 хүн оролцсон семинарын үеэр хөтлөгч хүн бүрт нэг бөмбөлөг өгөөд дээр нь нэрээ бичихийг хүсчээ. Дараа нь бөмбөлгүүдийг цуглуулан бөөнд нь өөр өрөөнд оруулаад, “5 минутын дотор өөрийнхөө нэртэй бөмбөлгийг олоорой” гээд 500 хүнээ тэр өрөөнд оруулсан.

Нэг ч хүн олж чадаагүй. Мэдээжийн хэрэг. “За тэгвэл, хүн бүр хамгийн эхэнд гарт баригдсан бөмбөлгийн эзнийг олоорой” гэж хоёр дах даалгаврыг өгсний дараа хоёрхон минутын дотор бүх хүн нэрээ бичсэн бөмбөлгөө тэврээд зогсч байсан. Амьдралд яг л энэ зүйл болоод байдаг. Азжаргал нь хаана байгааг мэдэхгүй мөртлөө бүгдээрээ л жаргалын эрэлд хөлсөө урсган, хараал урсган чихцэлдэн зүтгэлж байх юм. Гэтэл бидний аз жаргал дандаа хэн нэгний жаргалын ард нуугдан байдаг.

Бусдад туслахаас, аз жаргалыг өгөхөөс гар татсанаараа бид өөрсдийн жаргалыг алдаж байдаг.

Бусдад тустай яв. Гэхдээ энэ үг “Татгалзал” лекцийг сонссон, энэ лекцийн утгыг мэддэг хүнд хамаатай шүү. Хэрэв мэдэж байгаа бол, Олзны дээд лекцнээс олзны дээдийг олсон бол Амьдралын зохиол лекцийг сонсоорой. Бид яг ингэж амьдарна гэдгээ яаж шийдсэн юм бэ?

Яг одоо бид хэний амьдралын зохиолыг бичүүлж байгаа юм бол? Бидний бүх амьдрал, бүх алхам, амьсгал бүр минь олзны төлөө байдаг гэвэл “Үгүй ээ, би л лав тийм биш” гэж хэлэх хүн зөндөө гарна. Гэхдээ олз гэж юу юм бэ? Олсон болон олж байгаа, дараа олох зүйл. Ол-олз. Бид юуг ч юм бэ, олохын төлөө л явж байгаа шүү дээ. Мөнгө, хайр, аз жаргал, эрдэм, магадгүй зарим нь гэгээрэл, Бурханы хутгийг олохын төлөө бүхнээ зориулж байгаа.

Хүн бүр зөвхөн олохыг хүсдэг. Алдахыг буюу гарзыг хэн ч хүсдэггүй.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !