Өөрөөсөө асууя

“ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ” цувралын 5 лекц бол эх хүүхдийн харилцаагаар дамжуулан өөрийгөө таних, өнөөдрийн амьдралын асуудлуудын уг шалтгааныг олж шийдвэрлэх, ээжтэйгээ эвлэрснээр өөрийгөө хайрлаж эхлэх сэтгэлзүйн гүнзгий трансформац юм.

“ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД” цувралын 5 лекц бол аавтайгаа харилцах замаар эр эмийн амьдралаа аз жаргалтай болгох, гагцхүү “аавын зөвшөөрөл”-өөр ирдэг хайр ба мөнгөний урсгалын хаалтыг нээх сэтгэлзүйн бүр гүний хувьсал юм.

Аав ээж амьд байх үгүй хамаагүй. Магадгүй хэзээ ч аав ээжийгээ хараагүй байж ч болно. Гэвч хүн бүр аав ба ээжээс бүтсэн, төрсөн, тэдний тухай төсөөлөлтэй.

Энэ төсөөллийнхөө л учрыг олчихвол сэтгэл дотроо аав ээжтэйгээ үнэн эвлэрэлд
хүрч чадвал амьдралын бүх талын харилцааны ээдрээ тайлагддаг…

Тиймээс би энэ 10 лекцээс тэр нь илүү, энэ нь дутуу гэж хэлж чадахгүй. Энэ 10 бүгд нийлж байж аз жаргалын тухай нэгэн бүтэн зураг болно. Хүний амьдралын ямар ч асуудлыг шийдье гэвэл гагцхүү эндээс л эхэлнэ. Хэрэв өнгөрсөн юм хамаагүй, таны 50, 50%-ийг бүрэлдүүлж байгаа ээж аав хамаагүй, зөвхөн өнөөдрийг засч болно гэж хэн нэгэн танд хэлбэл таны оршихуйг нулимж, увайгүй хуурч байна гэсэн үг.

Хуурагдахгүйн тулд бид бодит мэдлэгтэй байх ёстой.

Энэ талаарх мэдээлэл монгол хэл дээр байхгүй. Одоо танд эх хэл дээрээ энэ бүхний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, цэгцтэй, нягт мэдлэгийн шимийг авах боломж ийнхүү бий боллоо. “Аль лекцийг та санал болгох вэ?” гэдэг бол миний хамгийн их сонсдог асуулт. Бас миний хариулж чаддаггүй асуулт. 10 лекц бол хүн хоорондын харилцааны бүх асуудлуудын үндсийн үндсэнд байгаа уг шалтгаануудыг тайлбарлаж, бие дааж засах арга замыг хамгийн энгийнээр хэлж өгсөн “СЭТГЭЛ ЭДГЭРЛИЙН ГАРЫН АВЛАГА” гэж нэрлэж болохоор суурь мэдлэг юм.

 

 

Эдгээрийг мэдэхгүйгээр та жаргалтай байх тухай бодох ч хэрэггүй. Олон хүн миний энэ үгийг эсэргүүцэнэ ээ, би мэдэж байгаа. Цагтаа би ч гэсэн, “Болоод л ирсэн юм, болно цаашаа. Болгоно чиг. Боловсролоороо, гэрлэлтээрээ, хүүхдээрээ, мөнгөөрөө, амжилтаараа аз жаргалыг буй болгочих юм хуна” гээд л зүтгэж явсан юмаа. 20 жилээ алдчихаад бүхнийг тээр доороос, хамгийн доороос эхэлсэн энэ замд олсон туршлага, буруу зам, худалч “замч”-ийг таньсан түүхээ л “Би хэлэх ёстой, БИ БИШ ЮМ ХЭН…?” гэсэн сэтгэлээр хүргэж байгаа минь энэ ээ.

Мэдээж энэ 10 бол хоорондоо учир зүйн холбоотой, нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл, тайлбар, гаргалгаа болж байгаа. Гэхдээ хүн бүрийн асуудал өөр өнгөтэй болохоор хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлынхаа дагуу сэдвийг сонгоод ав гэж би зөвлөдөг.

Аль ч лекцийг аваад сонссон та асар ихийг авна. Хаанаас нь ч
татсан хөврөөд таныг гүн уг руугаа хөтлөх утас юм.

Ганц лекц аваад л больсон хүн бараг байхгүй дээ. Сонсоод үзсэн хүн заавал ахиж, “Нэмүүлье” гээд байдгийг бодоход хэрэгтэй л байгаа. Би ч бас эдгээр лекцээ эрүүл саруул хүний заавал мэдэх ёстой зүйл гэж үздэг. Элдэв эрдмийн зэрэг цол, янзан бүрийн мундаг мэдлэг нтрийг бодвол хүнд, танд бодитой тус болох хамгийн чухал зүйл… СЭТГЭЛ…

Ямар хэлээр ярьж, юу эдэлж байгаагаас минь үл хамаараад тэр нэг зүйл өвдөөд, битүү лугшаад, эсвэл би бүр түүнийг мэдрэхгүй байгаа бол…БИ ЧИНЬ ОДОО ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ? гэж эрүүл хүн асуух ёстой. Өөрөөсөө…

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !