ӨНӨӨДӨР

Бидний амьдралд юу ч хийх боломжгүй хоёрхон өдөр байдаг. Нэг нь “өчигдөр”, нөгөө нь “маргааш”. Өнөөдөр хий. Чиний амьдралд юу болохгүй байна вэ? Бүх юм болж байгаа ч гэсэн чи илүүг хүсч байна уу?

Ийм асуултуудын хариу нэг өдөр өөрөө хүрээд ирдэггүй. Эрж хайж, цөхөрч сөхөрч байж олдог зүйлс. Тэгвэл энэ аяныг өнөөдөр эхлүүлж яагаад болохгүй гэж?

СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн 25 лекцийн тайлбаруудыг үзэж байгаад сонгоод сонсоод үз. Таалагдвал цаашлаад сонс. Долгион таарахгүй байвал орхиод өөр чиглэл хай. Аль нь ч байсан, чиний зам.

ИНЖ…ГИНЖ, ОЧИРЫН БОРОО тренингүүд бол лекцээ сонссон хүмүүсийн дадлагажилт юм.

Энэ удаагийн тренингээс хоцорсон ч жил бүр болдог учраас дараагийнхад орж болно. Харин энэ үйл явцаас дээдийн үр дүнг авахын тулд хувийн бэлтгэлээ хангаж, онолын мэдлэгээр өөрийгөө цэнэглэх ёстой.

Чамтай болоод байгаа зүйлс, чиний амьдралд болохгүй байгаа ихэнх юмсын уг шалтгаан лекцүүд сонсох явцад тодроод ирдэг. Зарим ээдрээ ч тайлардаг. Нэлээн хатуу зангилаа, чавцраануудыг тренингийн үеэр тайлдаг. Хэн хичнээн гацааны чагтыг мулталж, дотоод урсгалынхаа хэдэн сувгийн гарцыг нээх вэ гэдэг нь лекцүүдийг хэр чанартай сонссоноос шууд хамаардаг гэдгийг тренингт оролцогчид амьд туршлагаараа батлаад өгдөг.

“Ялна гэж бат шийдсэн хүн л ялдаг” гэсэн Л. Толстойн үгэнд би итгэдэг. Та хэрэв жаргалд хүрнэ гэж бат шийдсэн л бол жаргалд хүрэх нь гарцаагүй билээ.

ӨНӨӨДӨР ХИЙЖ ЭХЭЛ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !