Эмэгтэй-Aриун сав

“Эмээ бол зээ охины аз жаргалд шууд хамааралтай, хамгийн чухал хүн” гэх талаар ярина гэхэд бүсгүйчүүд ээж нарыгаа авчирч байсан. Ирээдүйн ээжүүдэд мэдвэл зохих хамгийн чухал сэдэв гэхлээр охидоо энэ лекцэнд суулгахыг хүсдэг. Хүний наснаас үл хамаараад аливааг зөв ухаанаар ойлгох оюун санааны түвшин байдаг. Надаас асуусан тохиолдолд би хоёр зүйлийг анхаар гэж байнга хэлдэг.

  1. Таны ээж эсвэл охин юмыг яаж хүлээж авдаг вэ, бусдыг буруутгаж, өөрийгөө өмөөрч, “зүгээр л тайван байхыг” хүсдэг үү, эсвэл “ийм үнэн байж болох уу” гэж сонирхон, эрэгцүүлэн тунгааж ханддаг уу?
  2. Та хоёр хоорондоо хэр ойлголцдог вэ? Эвтэй байхаас өөр юм шүү.

Зарим ээж охин хоёр эв зүйгүй ч юм шиг мөртлөө бие биенээ хүний ёсоор, “алдаа гаргах эрхтэй” гэдэг талаас нь хүндэтгэдэг.

Зарим нь үй зайгүй дотно гэх атлаа харилцаа нь өнгөц, үзэл бодол нь зөвхөн бусдыг муулах дээр нийлдэг нь ч бий.

Хэрэв та хоёулан дээр нь тийм гэж байгаа бол хамт ир. Эргэлзэж байвал, гэхдээ энэ тухай сонсоосой гэж байвал ганцааранг нь явуул. Яадаг ч байсан миний ээж-миний үндэс, миний охин-миний цэцэг болохоор юу ч болсон бай, бидний өнгөн талын эв түр ганхсан ч гүн эвлэрэл, жинхэнэ ойлголцолд хүрэх цорын ганц зам бол нуух биш ойлгох, зугтах биш зөвшөөрөх юм гээд зориглож байгаа бол хөтлөлцөөд хүрээд ир. Би бол дандаа гуравдах замыг сонгодог.

Миний анзаарснаар 60-аас дээш насны ээжүүдэд энэ лекц огт таалагддаггүй. Ер нь бусад сэдвүүдэд маань ч маш дургүй. “ядцан, балай, энэнтэй энэнгүй та нарыг төрүүлээд өсгөөд өгсөн, болоод л байдаг, эхийгээ мөргөсөн ишиг…”. Би ч гэсэн миний зарим нэг үнэнийг охин маань мэдээсэй гэж хүсдэггүй, түүний хувь заяаны эргэлт бүр надтай ямар нэг байдлаар холбоотой гэдэг хариуцлагыг үүрэх зориг заримдаа дутдаг. Даанч энэ үнэн бол зугтаж болдог үнэн биш юм даа.

ЭНЭ БОЛ ХАА Ч ОЧСОН УРДААС ТОСОХ ҮНЭН ЮМ.

ЭМЭГТЭЙ-АРИУН САВ

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !