Шинэ жилийн мэнд хүргэе!

Би 2021 онд өөрчлөгдөнө” гэж хүн бүр бодож байгаа энэ мөчид чи өөр бай. Чи жинхэнэ бай. Өөрийнхөө юуг ч юм өөрчилнө гэж байнга хүсэх нь өөрөө гажуудал байж болно. Чиний бие эрүүл, хэлбэр нь чамд таалагддаг, амьдарч жаргахад төвөггүй байхад чи биеэ өөрчилнө гэж байгаа бол дисморфофоби буюу гажуудал. Харин чи илүүдэл жинтэй, энэ нь чиний эрүүл, бүрэн дүүрэн амьдралд саад болж байхад хоолны дэглэм барих нь хэвийн.

Өөрийн зургаа харж чаддаггүй, толины өмнө суух тоолон өөрөөсөө өө сэв олдог бол, туулай уруултай, эсвэл ослын дараах аймшигтай гэмтэлтэй биш байхад нүүр амаа мэсээр оролдож байгаа бол гажуудал. Харин хийж байгаа ажлын онцлогоос хамаараад олон нийтийн өмнө аятай харагдах үүднээс гоо сайхнаа арай илүү тордож байгаа бол хэвийн.

Хэн нэгнийг: нөхрөө, хүүхдээ, ээж аавыгаа өөрчилнө гэж байгаа бол
гажууд. Харилцаан дах өөрийнхөө байр суурийг өөрчилнө гэвэл эрүүл.

Нийгмийг, хорвоог, амьдралын зүй тогтлыг өөрчлөх гэвэл гажуудал. Харин эдгээрийн дотор байж болох дээд зэргээр таашаалтай амьдрах чадварыг олъё гэвэл хэвийн.

Би муу, муухай, бүтэлгүй, азгүй, одоо ийм юмтай болчихвол, ахиад жаахан тэгчихвэл ингэчихвэл… гэж эцэсгүй тойрогт гүйж явдаг бол гажиг. Ихэнх хүн ингэдэг болохоор энийг бид хэвийн үзэгдэл гэж боддог. Үгүй ээ, энэ бол огтхон ч хэвийн бус. Харин өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь л хэвийн юм. Чи жинхэнэ бай. Чамд байгаа ёстой чиний юмсыг үнэл.

ҮНДЭС РҮҮГЭЭ ХАР!

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !