Хүлээс алдарсан нь

Тэвчээргүй ба зарчимгүй байдлын хооронд хэдэн алхам байдаг вэ? Хэрэв Том Фордыг Бурханы оронд тавиад үзвэл юу болох бол. Бид хоёр өөрсдийнхөө эцэсгүй ажил, бизнес төлөвлөгөөнөөс хулгайлсан зуны хэдхэн өдрийг Каприд өнгөрөөхөөр шийдсэн юм. Толгой эргэм өндөр хадан хясаанууд, түүнд наалдсан вилл хэлбэрт шоонууд. Хөлөрсөн шилтэй лимончелло, эзэн хаан Тиберийн зуслангийн гэм зэмгүй баяр хөөр (өөрийнх нь бодлоор) буюу заваан садарлал (түүхчдийн томъёоллоор)-д тархиа бариулж байсан Хөх грот. Капри руу Неаполь хотоос моторт завиар очдог.

Неаполь уруу Бээжингээс Миланд түр буудалладаг рейсээр оройны юм уу, өглөөний нислэгээр гарах ёстой. Эхнийхийг нь сонговол та аажуу сэрээд, яаралгүйхэн чемоданаа цэгцэлж болох ч капри орох сүүлчийн завинаас хоцорно. Хоёр дах хувилбараар явбал та завинуудаас хамгийн сайхан, хурдан, томыг өөрийн үзэмжээр сонгох бүрэн эрхтэй ч онгоцондоо амжихын тулд хамгийн оройтлоо гэхдээ л Москвад өглөөний 3.30-д босох ёстой болно. Бүх хувилбар давуу талтай ч, бүгдээрээ л гажиг согогоо нууж байдаг.

Хэрэв та анзаарсан бол бид төгс аргачлалын тогтолцооны
хямралд гүн шигдсэн аварга том ертөнцөд амьдарч байгаа билээ.

Аль ч талаас нь харсан эерэг шийдвэр гэж байхаа больж. Тослог нь 0% гэсэн йогуртыг супермаркетын тавиураас авч байхдаа “Магадгүй, үүнээс илүү хоргүй юм хаа нэг газар байж л таараа даа” гэж өөрийн мэдэлгүй бодчихоо шахах юм. Бодит байдал гээч мангас йогурт байтугай илбэ жилбийг ханцуйлчихаад байхад цус минь судсандаа царцалгүй ч яах вэ. Миний хоёр танил уржнан Тайландаар аялсан юм. Паттайя, Бангкок, дурианы бөөлжис цутгам үнэр, бас түүний тэнгэрлиг амт… Мэргэчийн даруухан дур булаалт.

Түүний үгэнд автсан хоёр, иллэгийн салонд гоо тай бүсгүйг хөлслөн, цувран, яаран түүнтэй аман секс хийхээр болж. Нүглийн гивлүүр нэгэнт сөхөгдөж, катарсис босгонд тулах үед нөгөө сэтгэл татам үзэсгэлэнтэй тай хатагтай маань хэрэг дээрээ хатагтай биш, хувцсаа сольсон ноён “трансвестит” байж. Тайландын хувьд жижүүрийн түүх. Харин мань баатруудын хувьд үүнээс дор юм байсангүй. Ухаан, нэр төр хэлмэгдэлгүйгээр, дараа нь бас ичих булчирхай гээч юм хууртагдсан найдварын таазнаас нулимсан дуслуудаар гоожиж дуусгахгүйн тулд юу хийх вэ? Трансвеститтэй байх уу, эс байх уу?

Хоёр эротик жуулчин маань хоёр өөр шийд гаргав. Анатомийн логикоор хөтлөгдсөн нэг нь “эр, эм хүний амны бүтэц эгээ адил” гээд эхэлснээ дуусгахаар болно. Эцсийн эцэст нэг удаа гэдэг тийм ч цээртэй юм биш. Нөгөө нь “Ийм юм гэж байх уу. Амьдралдаа анх удаа янхан авах зориг гаргатал салаавч үмхдэг байна шүү” гэсэн бодолтойгоо эвлэрч хүчрэхгүйгээр, дутуу зажилсан дурианаар жорлон дүүргэж хэвтэх. Энэ баргар “экзистенциал” жүжгийн шүүмж бичихээс түр азная. Байдаг л юм. Жаахан сонин fellatio хүртэл хамгийн энгийн дилеммүүдийн л нэг.

Түүнээс ч ээдрээтэй юм бас байна аа. Жишээ нь, тэвчээр ба зарчимгүй байдлын хоорондох хязгаар хаагуур татагддагийг хэн яг таг хэлэх вэ? Танд нэг гэр бүлийн хос найз байж гэж бодъё. Хоёулаа л танд таалагддаг, та хоёулантай нь нөхөрсөг дотно харьцаатай. Гэтэл тэр гэр бүлийн эрэгтэй тал нь нөгөөгөө хуурдгийг та мэднэ. Мэдэхээр барахгүй хамтран хуурагчтай нь гурвуул “санаандгүй” үдийн зоог барьж байсан.

Үүнийг та эхнэрт нь хэзээ ч хэлэхгүй. Яагаад гэвэл та тэвчээртэй, тэгээд ч найзын тань биеийн урд тал сул гэдгийг мэднэ. Эсвэл танай гэрийн үйлчлэгч урт уртдаа нэлээн урт гартайг та олон баримтаар хэлж чадна. Гэвч түүнийг хөөчихөж зүрхлэхгүй, идэх хоолгүй ам нь ангалзан суугаа гурван хүүхдийг нь бодоод дуугүй л сууна. Эсвэл зарчим ёсоор хөөж ч болох.

Гэвч энэ тохиолдолд зарчимч байдал тань хэрцгий явдалд урсан орчихгүй байгаа даа? Төгс шийд гэж үгүй, тиймээс л бие биесээ бүрэн үгүйсгэж, зөрчилдсөн хэд хэдэн координатын системд зэрэг амьдрахаас аргагүй болж байгаа юм даа. Нэг гараараа цаазаар авах ялыг эсэргүүцэж, нөгөө гараараа үр хөндөхийг зөвшөөрнө. Дэлхийн экологийн гаслант байдлын төлөө гашуудах мөртөө бензин хөдөлгүүртэй машинаас татгалзахгүй. Худалдагдсан түшмэдүүдийг шүүн хэлэлцэнгээ ажлаа авилгаар л бүтээнэ.

Энэ бол мөсөн уулын ердөө л цухуйх төдий нь гээч! Хүнийг дандаа гахай гэж болох уу? (ялангуяа, энэ хүн нь чи өөрөө бол), ардчиллын төлөө санал өгч болох уу? (сонгуульд өрсөлдөх ганцхан (2, 3… нэр дэвшигч байгаад, та бүгдийнх нь гахайн хоншоорыг мэдэж байхад), суугаа хүлээн авалтан дээр хөх торгон цамц, ногоон одтой бошинз өмсч болох уу? (хэрэв таныг дагалдан явах ёстой хүн эхлэлээс нэлээн эрт тасарчихсан бол), үгэн дээрээ зөвшөөрдөг ч, үнэн баримтанд аймшигтайяа хилэгнэдэг төр засгийг шүүмжилж болох уу?

Францын зохиолч Фредерик Бегбедер санаа хоёрдох үедээ “Хэрвээ Том Форд миний оронд байсан бол…?” гэж бодохыг санал болгож байна. Шар одтой энэ сэжгийн зангиаг тэр зүүх байсан уу. Үгүй л байх. Цэнхэр нүдний шилтэй энэ мангаст тэр гараа сунгах байсан уу? Мэдээж, тэр түүний зогсч байгаа зүг руу нь ч харахгүй байсан. Энэ нь орчин үеийн хүнд байх цорын ганц боломжийн арга байхыг үгүйсгэхгүй.

Юм мэддэг хүмүүсийн ярьдагчлан “Хэрэв Бурхан олдохгүй бол, дуудахад хүрээд ирдэг чөтгөрүүдэд мөргөх хэрэгтэй” болно.

Би Капри орох тийзээ захиалахдаа Том Фордыг бодож байлаа. Унтахаар хэвтэхээ бүр болих байсан уу, эсвэл орой зургаад эхлэх 40 минутын ярилцлагынхаа дараа шууд л орондоо орох байсан уу? Энэ асуудлыг би илүү ч үгүй, дутуу ч үгүй 40 минут бодож үзээд, Том Форд нойр бүтэн хонохыг илүү үзэх байсан гэж шийдээд үдшийн нислэгийг сонгож авлаа. Гэтэл онгоц саатсан учир бид хоёр дараагийн онгоцноос хоцроод, Миланы ойролцоо оготны нүх шиг нүд хальтирам буудалд шөнийг барахаар болов.

Хажуу өрөөнд голландын хэдэн сурагч үүр цайтал илжиг шиг л бархиралдан хөхрөлдөж, хараал идсэн дуунуудаа чарлаж хонов. Тэднийг нам буудчихвал дээр байсанж уу? Энэ тохиолдолд би тэвчээргүй байдлын хэм хэмжээг давчих байсан юм билүү, хэн мэдэх вэ. Тэгээд ч цонхны цаана шөнө, Милан хүртэл 40 миль, халаасанд бэлэн мөнгө 50-хан евро байхад зэвсэг хаанаас ч олох билээ? Магадгүй, тэд картыг минь авч тус болохгүй байгаа даа!

2010 он. Гоодаль сэтгүүлд хэвлэгдсэн

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !