ХАМГИЙН ҮНЭТЭЙ БЭЛЭГ

Хавраас хойш хараад яваа туфли…яагаад дурлаад байгаагаа мэдэхгүй, энгийн, намхан, гэхдээ дэгжин…бага байхад ээжийн өмсдөгийг сануулдаг болохоор тэр юм болов уу…Чи тэс өөр эмэгтэй шүү…гэж мэдрүүлээд байгаа тэр нэг сүрчиг…үргэлж адилхан байхыг хүсдэг жүжигчнийг тийм л үнэртэй байх гэж төсөөлдөг болохоор тэр үү…даашинз, бөгж, цүнх…өөртөө авч өгч болох л байлаа. Зарим нь чамаас богино настай, зарим нь урт настай.

Харин тренинг бол мөнх настай. Эндээс олж авах зүйл чиний зүрхнээс
ундран хүүхдүүдийн чинь зүрх рүү урсана.

Үеэс үед үрээс үрд үл тасран уламжлах нандин өвийг чи эхлүүлэх гэж байгаа болохоор чиний амьдралдаа авсан хамгийн үнэтэй бэлэг. Ганцхан өөртөө ч биш, хүүхдийн баяраар хүүхдүүддээ өгч байгаа хамгийн том бэлэг. Энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй нь ямар сайхан юм бэ? Чи учиртайхан инээмсэглэж, янз бүрийн нөхдийн янз бүрийн царай, янзан бүрийн үйл явдлуудын зүсэн зүйлийн чимээ шуугианыг үл тоон, удтал хүлээсэн үрээ алтан хэвэлдээ олсон эх шиг, энэ баяраа ганцхан өөртөө нандигнан, үе үе санан дотор халуу дүүгээд л суух болно.

“Тогтож ядан суугаа миний сэтгэлийн нууцыг
Тоост ертөнцийн зоон дээр ганцхан чи л мэднэ дээ…” гэдэг шиг энэ нууцыг мэдэж байгаа хүн нь бас би шүү. Тэгэхээр чамдаа бас нэг нууцхан, зөвхөн чи бидний баярын мэндийг дэвшүүлж байна.

Чи өөртөө бас дахиад баяр хүргэ.

Өнөөдөр ийм үнэтэй бэлгийг чи өөртөө аваад өгчихөж чадахаар болжээ. Дуртай юмаа авахын тулд бүтэн улирал онц сурч, үргэлж сайхан ааштай байж, биеэ “зөв боловсон” авч явж, гэрийн ажил хийж, бэлэг авч өгөх хүнд заавал таалагдах гэж мурчилзах албагүй болж.

Чи эрх чөлөөтэй болжээ.
Тренингээс хойш чи бүр их эрх чөлөөг олох болно.
За, чамдаа эрх чөлөөний эхний тугийг сэтгэлийн газрын зургийнхаа цоо шинэ тивд хатгасны баярыг хүргэе. Ээж болгондоо, эхээс төрсөн болгонд баярын мэнд хүргэе!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !