Хайр үгүй-энэ бол “Цаашаа бай!”. “Бүү саад бол”. Ярьж, инээж, эсвэл дуртай үедээ тэвэрч болохгүй. Санаа зовинолынхоо тухай хэлж болохгүй. “Хн, ямар элэнцгийн зовлон байхав, тэнэглэл л байхгүй юу”…Гуйж болохгүй. “Надад ямар хэцүү байгааг мэдэж байна уу?”. “Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ?”.
Хайр үгүй-нэг их загнахгүй мөртлөө бас магтахгүй. Анзаарах ч үгүй.
Дотны хүнийхээ хажууд юм идэхэд эвгүй байх,- тэр чамайг ямар их иддэг юм бэ гэж хэлж ч магад. Эсвэл “Ямар муухай асгаж цутгадаг юм бэ” гэх. Эсвэл чиний хийсэн хоолыг идчихээд юу ч дуугарахгүй байх. “Болохгүй болохгүй болохгүй….чи дандаа хүний дургүйг хүргэж, саад болж, дэмий юм ярьж, толгой өвтгөж, эвгүй байдалд оруулж…зүгээр л буланд хөдлөхгүй суугаад, гадаа гаргах цагийг чимээгүй хүлээж бай!!! “Ёооё, за би чамд хайртай л биз дээ, зүгээр л намайг тайван байлгаад орхи. Дахиад л эхлэх нь үү?!”…
Үнэндээ хайр үгүйгээс болж аажмаар үхдэг.
Ялангуяа хөгшин хүмүүс, хүүхдүүд… ерөөсөө амьд болгон. Хайр үгүй хүнийг аймхай, эв хавгүй, биеэ барьсан, өнгөгүй, өөдгүй болгодог: дандаа л хамаг юм нурааж, төвөг удаж, зэвүү хүргэхээсээ айгаад…Яах ч арга байдаггүй юм даа, хайр байхгүй бол. Хүч хүрдэгсэн бол юмаа баадагнаад эсвэл гар хоосон ч хамаагүй гараад явах…ядаж энэ бол “ХАЙР ҮГҮЙ” шүү гэдгийг таних л үлдэнэ…