ТЭР ОХИНЫ НЭР ХЭН БЭ?

Өнөөдөр хамгийн энхрий, нандин, эрх танхил нэгэн бяцхан охиныг асар ихээр баярлуулсан ээжүүддээ тэр жаалхан амьтны догдлон долгилон чанга чанга цохилсон зүрхний өмнөөс “БАЯРЛАЛАА!” гэж хэлье. Тэр хамгийн сайн, бас хамгийн сайн биш байж ч болно. Заримдаа азтай, хааяадаа амждаггүй байж ч магад. Үргэлж өндөрт байж чаддаггүй л байг л дээ.

Гэхдээ тэр ҮРГЭЛЖ ХАМАГ ЧАДЛААРАА ХИЧЭЭДЭГ. Тэр ганцаарддаг. Заримдаа зөв буруугаа ч мэдэхгүй эргэлзэн шаналдаг. Түүнд чи хамгаас их хэрэгтэй. Тэр чамайг ямар удаан, тэсэн ядан хүлээснийг өнөөдөр харсан биз дээ. Тэр чамд ямар их баярлаж байгааг харсан уу?

Түүнийг дахиж ганцааранг нь битгий орхиорой. Түүнийг ойлгож байгаарай. Тэр охин бүхнийг сайхан байлгахын төлөө чадах бүх юмаа хийсэн, хийсээр байгааг нь бодож, өршөөж байгаарай. Тэр охиныг хайрын дээдээр хайрлаарай гэж би та нараасаа хүсч байна. Би өнөөдөр та нартай, тэр охинтой уулзсандаа туйлын жаргалтай байна.

Бид мэдэж байгаагаасаа илүү нандин хүмүүс юм шүү.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !