Таны захиалга ирлээ!

Муу юм бодох ярих нь золгүй явдлыг захиалахтай яг адил.  Гэхдээ энд нэг нюанс бий. Жишээ нь, үхлийн талаар байнга бод гэж Буддын шашинд сургадаг. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав гэгчээр үхлийг бодох нь муу ёр гэж үздэг хүмүүс ч бий.

Үхлийг бодохгүй, хэзээ ч үхэхгүй юм шиг амьдрах нь хаана очихоо
мэдэхгүй хааз даран хурдалж яваатай адил юм.

Тэгэхээр үхлийн тухай байнга санаж явах ёстой. “Би хэзээ ч үхэж болзошгүй. Харин сэтгэл амар үхэхийн тулд ямагт бэлтгэлтэй байж, хэзээ ч үхсэн харамсахааргүйгээр амьдарна” гэх бол өөр бодол. Энэ бол мууг бодож байгаа хэрэг биш. Мууг бодно гэдэг бол айх, түгших, зовинох, шаналах, болоогүй зүйлд урьдчилан гутрах, уснаас хуурай гарах гэж дэмий зүтгэх юм.

Нөхөр хүүхдэдээ та итгэж, тэдний талаар үргэлж төгс сайныг бодсоноор тэд чинь тэр дороо шууд төгс болчихгүй нь мэдээж. Харин тэдэнд итгэж, тэдний гэрэлт ирээдүйн тухай төсөөлөл зургийг оюун санаандаа батлан тамгалснаараа та “Төгс биш байх вий” гэдэг айдас түгшүүрээр тэднийг болон өөрийгөө боомилохоо болино.

Агшин тутамдаа тэд ч, бид ч аль чадахаараа тухайн мөчийн төгс байдлаар оршин байдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Иймээс та хором хормын төгс байдлыг яг одоо бүтээгтүн.

Яг одоо яг энд, чамд байгаа бүхнээ ерөөн адисал.

Бага байхад эмээ чинь ч юм уу, ус шившин өгдөг байсан уу? Миний охин эрүүл энх байна, бие нь эрч хүч дүүрэн байна гээд бувар бувар уншин өгсөн усыг нь уугаад эдгэж байсан уу?

Яг үүн шиг гэр орноо, хоол ундаа, унтлагын өрөөгөө, хайртай хүмүүсээ адисал. Юу ч тохиолдсон байг, эсвэл юу ч бүтээгүй байг, ямар ч байсан бүх юм тухайн агшиндаа төгс байгаа шүү. Өөртөө, хайртай хүмүүстээ зөвхөн ерөөл адислал, итгэл, чин үнэн сэтгэлийг зориул. Бусдыг нь бол бид гаднаас бишгүй хүртэж яваа. Тиймээс үргэлж сайныг ярь, ялангуяа гэртээ. Хэлж байгаа бүхэн чинь амьдралд өгч буй захиалга юм шүү.

ЗӨВХӨН САЙНЫГ ЗАХИАЛААРАЙ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !