Сэтгэлийн зул

1998 оны намар үеэл эгч минь таараад “Би шөнөжин зул барьж хонолоо. Зориг бурхан болж” гэхэд нь би их гайхаж билээ. Хөнгөндүү, бас их орчин үеийн тэр эгч минь өөрийн гараар зулын гол ороон суух хүн гэвэл итгэмгүй байсан. Зориг, ардчилал, тэдний намын…гэх шүү юм бодож байтал “Надтай чацуу юм. Муу ээжид нь ёстой тэнгэр хөмөрч байгаа даа, хөөрхий” гэчихээд явж одсон.

Би тэгэхэд их ичсэн. Бурхан болоочийн араас зул барьж байгаа хүн аль намынх юм бол гэж бодсоноос биш ард үлдсэн дотны хүнийх нь тухай, хүний хэмжээснээс өөр оршихуйд зорчсон түүний замыг гэрэлтүүлэх талаар огт бодоогүйдээ ичсэн. Түүнээс хойш би зул барьдаг хүмүүсийг хүндэлдэг болсон, өөрөө хааяа ч болов зул барихыг хичээдэг болсон доо.

Зулын энэ уншлагыг би уншдаг.

Энэ зул хязгааргүй болон болоод

Энэ зулын гол нь Сүмбэр уул мэт болог.

Энэ зулын тос нь хэмжишгүй их далай мэт болог.

Энэ зулын гэрэл ертөнц ба ертөнцөөс чанадад түгэг.

Би өөрийгөө тоолшгүй ертөнцийн тоолшгүй олон хумхийн тоосны тоогоор хувилгаад тэр бие бүрээрээ тэдгээр хязгааргүй тоот зулыг

10 зүгийн 3 цагийн Бурхан бодьсадва бүрийн өмнө өргөе.

Санаж сэтгэшгүй дээдийн төрлөөс эхлээд

Санаж сэтгэшгүй доодын төрлийг хүртэл

Амьтан нэг бүрийг эдгээр зул гэрэлтүүлэн

Тэдний дотроос агуу бурхан бодьсадыг гаргаж ирэх болтугай.

Амьтан бүр мунхгийн харанхуйгаас гэтлэх болтугай.

Амьтан бүртэй хамт би гэтэлж байх болтугай.

Төрлөөс төрөлд минь миний ээж аав болж явсан

Хамаг амьтан хэзээ Бурхан болох хүртлээ

Эгнэшгүй гэрэлт Бурхантай учирч байх болтугай.

Эргээд орчлонг гэрэлтүүлж байх болтугай.

Төрлөөс төрөлд минь намайг гэрэлтүүлж байсан

Зүрхний болон дамжлагын багш нар

Сайн цагийн 1000 Бурхан тэргүүтэн хамаг Бурхад

Идам дагинас, баатар бодьсад, номын сахиуснууд

Төрөл бүрт минь тэтгэн тэжээж байсан амьтан бүрт

Тэгж амжаагүй амьтан бүрт ч яг адилхан өргөе.

ӨНӨӨДӨР ЗУЛЫН 25.

Ачит ээжүүддээ гэрлийн дээдийг өргөе.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !