Сэтгэлзүйчийн талаар сэтгэлзүйчийн үг

Сайн сэтгэлзүйч маш ховор байдаг. Сэтгэлзүйн шинжлэх ухааны эх нутаг гэгддэг өрнийн том хотуудад ч чамд үнэхээр тусалж чадах сайн мэргэжилтнийг олох амаргүй байхад жижиг хотуудын хувьд яриад ч яахав. Энэ нь тухайн мэргэжилтний боловсрол, туршлагаас гадна хамгийн гол нь чиний өгөгдөлд тэдгээр чанарууд хэр нийцэж байгаагаас маш их хамаарна. Нэгэн үйлчлүүлэгчийн хэлснээр сэтгэлзүйчтэй хийсэн ярилцлагууд биш харин “сэтгэлзүйчтэйгээ тогтоосон сэтгэлийн гүний “үггүй” харилцаагаар дамжин түүний өгч байгаа итгэл, бүтэн байдлын мэдрэмж” хамгаас чухал байдагт гол учир оршино.

Гэвч сэтгэлзүйч гэдэг алдар өөрөө хүнийг ёсзүйтэй, хэрэгтэй, энэрэнгүй болгодоггүй.

  1. Нэртэй байна гэдэг нь сайн гэсэн үг ерөөсөө биш.
  2. Тэр сайн байж болох ч амьд харилцаагүй үед \онлайн, бичгээр харилцах г.м\, яг таны асуудлаар мэргэшээгүй үед танд ямар ч тус болохгүй.
  3. Та хоёр өөр хэлээр ярьж байгаа бол ойлголцохгүй, тус гарахгүй. Та тогтолцооны асуудлыг харж байхад тэр үүнийг хувийн тохиолдол гэж үзэж байгаа бол үр дүнд хүрэхгүй. Өөр шашин, эсвэл сэтгэлзүйн өөр урсгалуудын төлөөлөгчид байх нь саад биш, харин үнэт зүйлсийн хувьд нэг долгион дээр байхгүй тохиолдолд харилцан яриа-диалог биш хувь хувийн үзэл бодлоо ээлжлэн тулгасан ганц хүний яриа-монолог л болно. Ийм байдлаар бол та өөртэйгөө ярьсан нь илүү үр дүнтэй.
  4. Сэтгэлзүйн зөвлөгөө бол шидэт дохиур биш. Та бүтэн жил түүнд Испанийн шилдэг аяллын үнэтэй дүйцэх мөнгө төлснөөр ертөнц өөрчлөгдөхгүй. Хүмүүс таныг илүү хүндэлдэг ойлгодог болж, улс төрийн нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж, нөхөр чинь дахин шинээр дурлаж, хүүхдүүд “төрөл арилжихгүй”. Харин танд аз таарч, яг танд тусалж чадах мэргэжилтнийг олсон бол таны эдгээр зүйлст хандах харц өөрчлөгдөж, та харьцангуй жаргалтай болно.
  5. Сайн сэтгэлзүйч хямд биш. Гэвч сэтгэлзүй бол таны бие даан ганцаараа олж чадахгүй байсан зүйлсийг эрж хайхад, бодит хүслээ тодорхойлж, түүнийгээ биелүүлэх нөөц хүчин чадлаа нээж өөрийгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй инструмент юм.
  6. Гэвч сэтгэлзүй таныг эвтэйхэн хүн болгодоггүй, харин ч эсрэгээрээ, та бусдад их эвгүй, тэднийхээр байдаггүй хүн болно. Орчлон хорвоотой цөхрөн эвлэрэх “тэвчээртэй” биш харин түүнийг даван туулах хүчтэй болно. Та гэгээрэхгүй, харин сүүдрийнхээ гүн рүү эгцлэн ширтэж, тэндээс эрдэнэсийг түүж чаддаг болно. Тэгэхээр, сэтгэлзүйч дээр очих боломж байгаа бол заавал оч, харин ид шидийг бүү хүлээ.

“Хэрэв төлбөрийг нь өмнөөс нь төлж чадахгүй л юм бол
бусдад ч гэсэн сэтгэлзүйч дээр очихыг бүү зөвлө.” Л. ДЕРКС

Би хувиасаа хэдэн зүйл нэмж хэлмээр байна.

Сэтгэлзүйн туслалцаа хүн бүрт заавал хэрэгтэй. Сэтгэл заслын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжилтнүүд хүртэл жил бүр 14-45 хоногийн хугацаагаар богино хэлбэрийн сэтгэл заслыг заавал авах ёстой байдаг.

Хүн бүрт сэтгэлзүйчийн хэрэгцээ байвч хүчин чадал байхгүй учраас би нийтэд хүртээмжтэй онлайн тренингүүд хийсэн юм. Лекцээс онолын хувьд түгээмэл асуудлуудын талаар суурь мэдлэгтэй болох явцдаа өөрийнхөө асуудлын уг учгийг олж хараад “За би мэдлээ, одоо тэгээд яах вэ? Мэдсэнээр асуудал арилахгүй шүү дээ” гэж байгаа хүмүүст энэ тренингүүд зориулагдсан гэж хэлж болно. Мэдлэг бол таны гарт буй гэрэл.

Харин тренинг бол тэр гар чийдэнгээ хаашаа тусгаж, юуг олж, олсноо хэрхэн боловсруулан өөрийн сэтгэлийн гэрэл болгон хувиргах аргачлал, гарын авлага юм. Тренинг бол хөтөч, харин та яалт ч үгүй өөрийн хөлөөрөө явах ёстой гэсэн үг. Миний тренингүүдэд хамрагдсан ээжүүдийн дүгнэлт, тэдэнд гарсан бодит үр дүнгийн талаарх постуудыг Цогтын Амгалан хуудаснаас үзээрэй.
Сэтгэлэдгэрэл сайтын маань ЦОМОГ ЛЕКЦҮҮД цэсэнд надад бэлэн байгаа 25 лекцийн тайлбарууд байгаа.

Ертөнц танд байгаа бүхнээ дандаа дэлгэж байдаг.

Юугаа сонгох нь зөвхөн таны дархан эрх.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !