Мне нравится, что вы больны не мною…

Та надаар өвдөөгүй нь таалагдаж байна
Танаар би өвчлөөгүй нь таалагдаж байна
Газрын хүнд бөмбөрцөг хэзээ ч бидний хөл доороос
Гарч өнхрөөд явчихгүй нь бас таалагдаж байна

Зоргоороо бас инээдтэй байж,
Зовж үгээр тоглохгүй байж болох нь таалагдаж байна
Ханцуй дөнгөж шүргэсэн төдийд амьсгаа боогдож
Халуу шатан улайхгүй байж болох нь таалагдаж байна

Өөрөө ч мэдэлгүй намайг ингэтлээ хайрладагт тань
Өр зүрх, гар юугаараа талархъя
Шөнийн амар амгалан,
Шингэх нартай учралуудад талархъя

Саран доор зугаалаагүйд
Наран дээр маань мандаагүйд талархъя
Надаар өвдөөгүйд чинь талархъя
Танаар өвдөөгүйдээ бас талархъя

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !