Миний хүүхэд хэцүү

“Бид том том сэдвээр том том ярих юм. Яагаад архидалт ийм их байнав, Монголд? Яагаад дэлхийгээрээ мансуурах донтолтонд мухардав? Харин үүний талаар цөөхүүлхнээ, аяархан ярилцаад үзэх үү? Ээж нь хүүхдээ архичин болгодог гээд хэлчихвэл яах бол?

Гэхдээ би биш, сэтгэл заслын “тэнгэр” Берт Хеллингер хэлсэн, бас баталсан, үүгээрээ олон хүнийг эмчилсэн юм шүү” гээд пост нүүр ном дээрээ тавьсны дараа олон хүн олон янзын юм бичсээн. Надад сая захиа бичсэн хүнд хариу бичих гэснээ энэ асуултыг олон хүн асууя гэж бодож байгаа байх гэж бодоод тусад нь пост тавья гэж бодлоо. Тиймээ, нэрт сэтгэлзүйч Берт Хеллингер

“Мансуурах, архидах бусад донгийн уг шалтгаан нь тэр хүний ЭЭЖ байдаг”

 гэж хэлсэн, бичсэн, амьдрал дээр харуулж, эмчилгээ заслыг нь бас олон нийтэд дэлгэн үзүүлсэн. “Эх хүн магадгүй, хүүхдээ гэсэн “сайн” сэдлээр аавыг нь дорд үзэж, “…түүнээс юу ч битгий горьд, юу ч өгөх чадваргүй амьтан, харин ээж нь чамд бүхнийг өгчихнө, ааваасаа бүү ав, бүү дуурай, бүү дага, бүү ойрт…” гэх маягаар хандах нь хүүхэд ирээдүйд донтон болох замыг эхлүүлдэг” гэжээ.

Одоо гэр бүлдээ асуудалтай, хүүхдүүдтэйгээ харилцааны бэрхшээлтэй олон хүнд “гэр бүлийн тавилт” хийх явцад энэ шалтгаан тодрон гарч ирж байсан.

Ээж ээ, миний амьдрал таны бүтээл. Миний ч бүтээл. Би хүүхдийнхээ амьдралыг бүтээгч. Тэр бас намайг бүтээлцэгч. Бүх юм харилцан хамааралтай. Харин ямар хамаарал байдаг вэ, санаа зовох хэрэггүй зүйлс юу вэ, анхаарах зүйлс юу вэ гэдгийн талаар МИНИЙ ХҮҮХЭД ХЭЦҮҮ лекцэн дээр ярилцана даа.

Цоглог тод өнгөтэй цонхнууд…

…заримдаа хаалттай…

…хааяа бүр тас хаачихсан… хөшгөө давхар татчихсан…

…тэгснээ намайг дуудах мэт хагас онгойсон…

Миний хүүгийн сэтгэлийн цонх…

Та тэр цонхоор хардаг уу? Та тэр цонхыг аяархан тогшиж, мэнд мэдэж, дотогш оруулаач гэж хүсдэг үү?

ТА өөрөө ЦОНХОО түүнд НЭЭДЭГ ҮҮ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !