Зүрхний улирал

Эмэгтэй хүн эрчүүдийг барьж байдаг: тэнэг эмэгтэй бол багалзуураас нь, ухаантай бол эрхтнийг нь. Цэцэн ухаантай эмэгтэй бол эрийнхээ гарыг атгаж байдаг.

Жинхэнэ эмэгтэй хүнд хэнийг ч барих хэрэг байхгүй.

Цомгуудын талаар асууж байгаа ээж нартаа нэгмөр хариулт өгье. Хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулах эсвэл ээж болохдоо бэлтгэх гэж анх “ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ” цомгийг сонсч эхэлдэг. Гэтэл асуудлын уг бүр эрт цаг руу, ээж рүү минь, цаашлаад эмээ, эмэг эх, удам гээд яваад өгдөг. Өнөөдөр бидний ихэнх маань өөрсдөө дотроо маш гүний асуудалтай хүүхдүүд болохоо эндээс анх хардаг. Энэ цувралын 5 лекцийн турш та дотроо буй охиныг сэтгэлийнхээ харанхуй өрөөнөөс гаргаж ирэх, ээжтэйгээ эвлэрэх, сэтгэлийн тэнцвэр олох ажлыг хийдэг юм.

Нөхөр болон эрчүүдтэй эвээ олохгүй, янз бүрийн хэлбэрийн урам хугарал, гутрал, хууралт, урвалт байвал, эмэгтэй хүнийхээ хувьд жаргалгүй, эсвэл хүссэнээ олж авч чадахгүй…

бол ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД” цувралыг сонсдог. Энэ бүхэн ааваас улбаатайг харж, аавыг ойлгох уучлах, эвлэрэх замаар дотоодын охиныхоо хөтөлбөрийг засах анхны оролдлогууд хийдэг ээ.

“АНГИЖРАЛ” цуврал бол амьдралынхаа замыг цэвэрлэх, зүг чиг зорилгоо дахин тодорхойлох, эхний 2 цувралаар асуудлаа олж харсан хүмүүсийн хувьд цаашаа хаашаа яаж явахаа шийдэх, амьдралын зохиолоо ерөнхийд нь оношлох эхний алхмууд байдаг.

“ЗҮРХНИЙ УЛИРАЛ” цуврал бол эмэгтэй хүний сэтгэлийн улирлуудад бидний амьдралын зохиол хэрхэн тоглогддог, түүний үр дүнд хэн болж бүрэлддэг, амьдралын тодорхой үеүдэд зохиолын хөтөлбөрийг өөрчлөх, зарим үед амьдралын зориолоос гарах ямар боломжууд байдаг талаар дэлгэрэнгүй ярих юм.

Та хаанаас нь ч эхэлж болно. Хойноос нь эхлээд урагшаа яваад их зүйлийг олсон хүн ч байгаа, эхнээс нь яг дарааллаар нь явж байгаа хүн ч бий. Аль ч лекцийг авсан танд асар их зүйл өгнө, тэр нь танд бүх зүйлийг ухаарчихад хангалттай байж болно, эсвэл бусад бүх лекцийг заавал сонсох ёстой юм байна, ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ болон ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ гэдэг дээр ч аваачиж болно.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !