Жинхэнэ!

Чамайг хэн нэгэн үнэн голоосоо, удаан хайрлавал л чи жинхэнэ болно доо гэж Савхин морь Хилэн туулайд хэлэв.

– Чамаар зөвхөн тоглодог нааддаг биш зүрхнийхээ угаас хайрладаг бол шүү дээ.

– Хайрлуулахад… өвдөх үү?

– Харамсалтай нь, заримдаа их хөндүүр зовиуртай байдаг гэж хэзээ ч худлаа ярьдаггүй цэцэн морь өгүүлэв. Гэвч чи жинхэнэ болохыг чин үнэнээсээ хүсч байгаа бол өвдөлт шаналанг тэвчих л ёстой болно доо.

– Аан. Тэгээд энэ бүхэн хэр хурдан болох вэ? Түлхүүрдээд л болчихгүй юу?

– Энэ бүхэн маш удаан, алгуурхан болдог юм даа. Чи чинь зүгээр л нэг гоё болох гээгүй ЖИНХЭНЭ болох гэж байгаа биз дээ. Уддаг юмөө. Тийм болохоор л адгуу, хэрүүлч эсвэл бусадтай харьцдаггүй, үгүй бол өөртөө онцгой маягаар хандахыг шаарддаг хүмүүс жинхэнэ болох нь ховорхон байдаг юм.

Тэгээд чи тэвчээртэй байсныхаа эцэст жинхэнэ болохын цагт хамаг юм чинь элэгдээд муудчихсан, нүд чинь бүлт үсэрчихсэн, чих чинь тасрахаа шахаад дөрвөн мөч чинь санжчихсан, ер нь их л дор орчихсон байх вий. Гэвч яаж харагдах нь ерөөсөө гол зүйл биш.

Яагаад гэвэл жинхэнэ юм муухай байдаггүй юм…

Юу ч боддоггүй, юу ч ойлгодоггүй хүмүүсийн нүдэнд л юу юм гэхээс. Харин тэр цагт тэдний бодол чамд огт сонин биш болсон байна даа гэж Савхин морь хэлээд Хилэн туулай руу инээмсэглэжээ.

Марджери Уильямс «Хилэн туулай»

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !