ДУУ ХООЛОЙНУУД-2

“Хэрэв шидтэн ирээд 16 насандаа эргэж очих уу гэвэл би хэзээ ч үгүй гэж хэлнэ. Эргэлзээ, гутрал, өөртөө урам хугарахын шаналан, бүтэлгүйтэл, үл ойлголцол, ичгүүр, түгшүүр, хамгийн аймшигтай нь энэ бүхнийгээ хэнтэй ч хуваалцаж чадахгүй цор ганцаараа эдлэх айдас…Хүн бүр энэ насыг дайраад гардаг мөртлөө мартаж орхидог нь харуусмаар”.

СОФИ ЛОРЕН

Тэнэг гэж боддог аав ээжтэйгээ л адил амьдралын тухай ямар бага мэддэг болохоо нэг л сайхан өдөр олж харна гэдгээ одоохондоо таамаглаагүй яваа залуу хүмүүсийг шилжилтийн насныхан гэдэг юм. Тэд одоохондоо үүнийг болон өөр олон юмыг мэдэхгүй байгаа. Гэхдээ мэдэж байна гэж боддог учраас тэсэхийн аргагүй авирлаж, түүндээ өөрөө зовж, ганцаардаж байгаа.

Яг энэ үедээ хүүхдийн хамгийн их залхдаг, бүр зугтдаг хүмүүс нь эцэг эх, бас багш нар нь байдаг. Харамсалтай нь энэ бол гашуун үнэн. Бид бүгдээрээ энэ насыг дайраад гарсан мөртлөө эргэн санахаас яагаад цааргална вэ? Амар заяа үзүүлэхгүй байгаа олон асуулт, элдэв өнгийн бодлын дарамтаас хүүхэд чөлөөлөгдөж байх ёстой. Тэр ярьж, ярилцаж, асууж, хариу нэхэж, бусдыг сонсч, бас өөрийгөө чагнаж, энэ бүхний дундаас “Гав ганцаараа ийм гажиг, зожиг, азгүй, эсвэл сод ухаантан биш юм байна” гэдгээ олж харах эрхтэй.

“Хүүхэд аав ээжийнхээ бодож байгаагаас 3 жилийн өмнө, харин өөрийнхөө бодож байгаагаас 2 жилийн дараа  том хүн болдог” Льюис Херши хэлсэн байдаг даа. Хэрвээ том хүн бүр хүүхэд насаа санадагсан бол, яаж ганцаардаж, гомдол, цөхрөлдөө багтарч явсныгаа эргэж мэдэрдэгсэн бол хүүгээ, охиноо голж, зэмлэхээсээ өмнө өрөвдөж, хайрлаж, халуун энгэртээ тэврэх байсан. Та хүүхдэдээ туслах байсан.

Хүүхдүүдийн ихэнх нь ээж аавтайгаа ярилцдаггүй.

Зарим зүйлийн талаар, зарим үгсийг хүүхэд эцэг эхтэйгээ биш, өөр насанд хүрэгсэдтэй хуваалцах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ээж аав бол хүүхдийн найз биш. Хамгийн дотны, хамгийн нандин, хамгийн үнэт хүмүүс. Найз олон. Харин ээж аав бол нар сар шиг цор ганц. Хүүхдэдээ ээж нь бай. Аав нь бай. Тусал. ХҮҮДЭЭ, ОХИНДОО ИТГЭЛ, УХААРАЛ, ТАЙТГАРАЛ ӨГ. Өөрөө өгч чадахгүй юм бол өгөх хүнд, өгөх газарт нь хүргэж өг.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !