Гэрэлт сүүдэр

Гаднаас харахад гэр бүлтэй, хань ижилтэй, хамт олонтой, үр хүүхэдтэй, үерхэх нөхөдтэй боловч сэтгэл дотроо орь ганцаар туулдаг орчлон билээ. Тренинг ч адилхан. Нэг багшаар хөтлүүлж, нэг л зүйлийг харж, уншиж, хийж байвч, хамтдаа нэг сэдвээр ярилцаж, нэгнээ түшиж дэмнэж байвч гав ганцаараа явдаг зам юм.

Яагаад гэвэл трейнинг бол сэтгэлийн гүн рүү аялал юм.

Тиймээс тэр замд, тэр ертөнцөд зөвхөн өөрөө оршдог учраас, өөр хэн ч тэнд байх учиргүй юм. Ингээд хүн бүр аль чадахаараа урагшилж, дор дороо олж харах ёстойгоо дээд зэргээр өөртөө нээлээ. Хэнийг ч хэнтэй ч харьцуулах аргагүй.

Бид өчигдөр аав нартаа баяр хүргэсэн. Амьд сэрүүн аавдаа, алсад суугаа аавдаа, хэзээ ч хараагүй аавдаа, хэнийг нь ч мэдэхгүй тэр хүнд. Зарим маань аавдаа баяр хүргээгүй. Харин өөртөө баяр хүргэсэн. Сэтгэл дотроо эвлэрэлд хүрч чадсандаа, тэр хүнийг ямар ч байсан өршөөж, гомдол зүхлийн цаламнаас өөрийгөө чөлөөлж чадсандаа баяр хүргэсэн.

Ингээд нүд нээгдэх тусам бид ямар их юмаар хүлүүлж баглуулж байсныгаа олж үзэцгээдэг. Ээж ааваас бүрэлдсэн оршихуйгаа чөлөөлөхийн тулд ИНЖ…ГИНЖ, ОЧИРЫН БОРОО тренингүүдээр эр эм эхлэлээ чөлөөлдөг. Энэ бол агуу ангижрал боловч цаана нь бас зөндөө зүйлс байгааг бид олж хардаг. Яагаад гэвэл би, чи, та бид зөвхөн аав ээжээс бүтээгүй.

Өөр олон амьдрал, олон тогтолцоо бидний дотор оршин байдаг юм байна.

ГЭРЭЛТ СҮҮДЭР тренинг хэзээ болохыг би ч бас тэсэн ядан хүлээж байгаа. Зөвхөн надаас хамаарахгүй олон хүчин зүйлсийн нөлөөлөл дунд, та нартайгаа Гэрэлт сүүдэр дор учран золгох гэгээн мөчийг би тоолон тоолон хүлээсээр байгаа шүү. Эрт орой хэзээ боловч заавал ирэх ГЭРЭЛТ СҮҮДЭР-ээс дээдийн шимийг авахын тулд та нар минь аяны богцоо сайн бэлдээрэй 25 лекцээ сонсоорой. Лекцээ эхлээд сонсч байж тренингт орж ирэхийн ач тусыг бид сайн мэднэ.

Өнөөдрөөс бэлдэж эхэл. Дутуу лекцүүдээ авч сонс. Хэрэв огт сонсоогүй бол аль таалагдсанаасаа эхлээд сонс. Нэг л мэдэхэд дараагийн тренингийн зарын дуу цуурайтахын цагт итгэл төгс гэрэлт ирээдүйн хаалгыг нээийн тулд өөрийнхөө төлөө яг энэ мөчөөс хэдэлж эхэл.

2021.03.19

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !