Нөхрийн гарт

Туркийн зураач Вахит Туна Стамбул хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй Meclis-i Mebusan Street гудамжны нэгэн байшингийн ханан дээр 440 эмэгтэй хүний гутлыг байршуулсан байна. Энэ бол туркийн «Миллиет» сонины мэдээлж байгаагаар 2018 онд ойр дотны эрэгтэй хүмүүсийн санаатай аллагын хохирогч болсон эмэгтэйчүүдийн тоо юм.

2016 онд найз залуудаа алуулсан туркийн нэгэн тосгоны оршин суугч 16 настай Хатиджи Ташкины тухай уг зураач анх сонсоод энэ талаар идэвхитэй судалж эхэлжээ. Тус улсын ТББ-уудын судалгаагаар 2013-2017 онд хамаатнууд болон нөхөр, хамт амьдардаг эрчүүдийнхээ гарт амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 75 хувиар нэмэгдсэн нь нийгэм дэх эцгийн эрхт ёсны үзэл санааны хэт дэврэлт ба үүнд хандаж буй эрх баригчдын байр суурьтай холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна.

Монгол дах төстэй нөхцөл байдлын бодит судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ мэдээнд өр өмөрч байна. Муусайн эрчүүд гэж хөөс сахруулан дайрч давшлах, муусайн эмс овоо босгоогүй бол…өөрсдийнх нь хохь гэж тавлах хүмүүсийн дунд эмэгтэйчүүд зөндөө байгаад харамсч байна. Энэ орчлонд бүх аюулаас бүрэн даатгуулсан хүн нэг ч байхгүй. Амь нас, аз жаргалаа бид өөрсдөө хамгаалах ёстой. Төрөл саднаас зугтах хэцүү ч зохисгүй хүнтэй хувь заяагаа холбохоос сэрэмжлэх боломж бий.

“Бид хүн танихгүй байна. Бид асар харанхуй байна.”

Хийсвэрлэл, хоосон найдварт хэт автаж, зарим үед хэнтэй ч хамаагүй хамт байхад бэлэн байна. Яагаад ийм сонголтыг хийгээд байдаг вэ гэдгээ бид маш сайн мэдэх ёстой, чадлын хэрээр урьдчилан сэргийлж охин үрстээ хэлж өгөх үүрэгтэй. Мэдээжийн хэрэг, зөвхөн мэдсэнээр бүх аюулыг арилгахгүй. Гэвч мэдсэнээр зайлж болох зам маш олон байдаг юм шүү.

Үл мэдэхүй бол хүний хамгийн том дайсан. ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД цомгоороо эрэгтэй хүмүүсийг хэрхэн таних, манипуляторуудаас салах, өөрөө ч манипуляци хийхээ болих, эрүүл харилцааг бүтээх болон амьдралын чанар, сэтгэлийн эрүүл мэндийн талаар хэлж өгөх гэхээр эсэргүүцдэг, ийм юм байгааг үгүйсгэдэг, шоолдог хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдагт үнэхээр харуусч явдаг.

Өөрийн мэдэлгүйгээр, далд ухамсраараа мунхаглан хийгээд байгаа сонголтуудыг цуцалж, шинэ хөтөлбөр оюун санаандаа суулгах онлайн тренинг зохион байгуулахад ойлгож хүлээж авч байгаа нь бас л тун цөөн. Тэгээд л мэргэ төлөг, засал, тахилга, дуудлага, ханийн, эрийн, үрийн мөнгөний… гээд л гүйлдээд байдаг.

5, 10 жилээр амьдрал урссаар, одоо охиноо, зээ охиныгоо засуулна гээд л эцэс төгсгөлгүй үргэлжилсээр, дуу дуугаа авалцан, үе үедээ дамжуулсаар байдаг.

Алтан амиа биш юм гэхэд оюун ухаант хүмүүний амьдрал, бие сэтгэлийн эрүүл мэндээ сэтгэлзүйн тэнцвэргүй, биеийн зохиролгүй этгээдүүдээр эрэмдэглүүлээд зогсохгүй энэ зовлонгийн загвараа цэцэг цэврүү шиг энхрий охиддоо ингэж сохроор дамжуулаад байх нь оюуны гэмт хэргийн хамсаатан болж байгаа хэрэг шүү дээ. Ээжүүд минь, бид амьд байх эрхтэй. Бүр сайхан амьдрах эрхтэй. Энэ эрхийг хэрхэн бүрэн дүүрэн эдлэх, хамгаалах мэдлэгийг охин үрстээ өгөх туйлын нандин хариуцлагатай хүмүүс шүү. Ертөнцийн Эмэгтэй, Эрэгтэй хүн бүр жаргалтай байгаасай.

ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД

Уг цомог нь аавтайгаа харилцах замаар эр эмийн амьдралаа аз жаргалтай болгох, гагцхүү “аавын зөвшөөрөл”-өөр ирдэг хайр ба мөнгөний урсгалын хаалтыг нээх сэтгэлзүйн гүний ажил юм. Аав ээж амьд байх үгүй хамаагүй. Магадгүй хэзээ ч аав ээжийгээ хараагүй байж ч болно. Гэвч хүн бүр аав ба ээжээс бүтсэн, төрсөн, тэдний тухай төсөөлөлтэй.

Энэ төсөөллийнхөө учрыг олж, сэтгэл дотроо аав ээжтэйгээ ҮНЭН эвлэрэлд хүрч
чадвал амьдралын бүх талын харилцааны ээдрээг тайлж болдог.

Тиймээс би цувралын 5 лекцээс тэр нь илүү, энэ нь дутуу гэж хэлж чадахгүй. Ер нь бол эхний 2 цувралын 10 лекц бүгд нийлж байж аз жаргалын тухай нэгэн бүтэн зургийн эх харагддаг. Хүний амьдралын ямар ч асуудлыг шийдье гэвэл гагцхүү эндээс л эхэлнэ. Хэрэв өнгөрсөн юм хамаагүй, таны 50, 50%-ийг бүрэлдүүлж байгаа ээж аав хамаагүй, зөвхөн өнөөдрийг засч болно гэж хэн нэгэн танд хэлбэл таны оршихуйг нулимж, увайгүй хуурч байна гэсэн үг.

Хэн нэгэнд болон амьдралд хуурагдахгүйн тулд бид бодит мэдлэгтэй байх ёстой. Дээр дурьдсан асуудлуудын талаарх мэдээлэл монгол хэл дээр байхгүй. Одоо танд эх хэл дээрээ энэ бүхний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, цэгцтэй, нягт мэдлэгийн шимийг авах боломжийг би өгч байна. Та сонголтоо хийгээрэй! ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД бол цомгийн нэр бөгөөд дотроо 5 лекцтэй.

“Муу ээж vs сайн ээж” лекц

“ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ” цомгийн гуравдугаарх лекц. “Чи ямар ч сайн ээж байсан, чиний тухай сэтгэлзүйчид хэлэх хэдэн муу үг танай хүүхдүүдэд заавал олдоно” гэдэг. Танд ч бас “амин хайртай” хүүгийнхээ тухай сэтгэл засалчид ярих хэрэг гарвал уйлан хайлан байж хэлэх үг сэтгэлийн мухарт байж л байгаа. Тэр үгсийг та хоёр бие биедээ битгий хэл.

Би хэлж өгье.

    • Би хүүхдийнхээ төлөө бүхнийг хийдэг “сайн” ээж…гэтэл…
    • Миний хүүхэд санаснаас минь өөр хүн болоод байна…
    • Би хүүхдийнхээ хувьд их алдаа хийсэн муу ээж…
    • Би хэзээ ч ээж шигээ болохыг хүсээгүй… ээжээс л өөр байхын төлөө явж байсан…

Би амжилттай, сайн нөхөртэй, найзуудтай, ер нь л юм юмтай гэтэл миний хүүхэд, бидний харилцаа толгойн өвчин болоод байна.

“Миний хүүхэд хэцүү” лекцийг дараагийн тренингт орох гэж байгаа ээжүүддээ би санал болгодог. Тренингт онолын материал өгнө, гэхдээ сэтгэл рүүгээ орж, “гардаж” хийх сэтгэлзүйн асуултууд, дасгалууд дээр илүү анхаарч, их цаг зарцуулдаг. Зарим ээжүүд маань яаж бэлтгэх вэ гэж асуугаад байгаа учраас эхний 2 цуврал буюу ээжтэй харилцаан дээр ажилладаг “Гэрээ гийгүүлье” цуврал, аавтай харилцаан дээр ажилладаг “Зөвхөн эмэгтэйчүүдэд” цувралуудаа сонсоод үзээрэй гэж хэлье. 2 цаг хагасын сонсох бичлэгт асар их мэдээлэл байгаа нь гарцаагүй. Тиймээс 7 хоногт 1 лекцийг л боловсруулах бодит боломж байгаа болов уу. Энэ 7 хоногоос эхлээд явахад 2 сарын дотор 10 лекцээ өөрийн болгосон байна гэсэн үг.

Та өөрийн боломжоо харгалзан үзнэ биз ээ. Тренингээ дуусгачихаад лекцүүдээ эргэн сонсох, эсвэл эхлээд лекцүүдээ бүтэн сонсчихоод тренингдээ орох боломжийн аль аль нь таны өмнө бэлэн байна. Ээжүүд ээ, ямар лекцийг сонсохоо өөрсдөө шийдээрэй. Аль дуртайгаасаа эхлэн сонссон ч болно, дэс дараалалтай явна гээд эхний лекцээс эхэлсэн ч болно.

“Эмэгтэй-ариун сав” лекц

“ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ!” цомгийн дэд лекц

    • Миний хүүхдийн эцэг хэн бэ…
    • Миний ДНК-д ямар мэдээлэл хадгалагдаж байгаа вэ…
    • Хүүхдийн аутизм ба бусад өвчлөл эхээс хамаарах уу…

“Хүүхдийг хүмүүжүүлье гэвэл эмээгээс нь эхэл. Ялангуяа эмээгийн бага наснаас эхэлбэл бүр ч сайн” гэдэг үгийн утга лекцийг тодорхойлно. 1 лекц 2 цаг 15-30 минут үргэлжилдэг. Зарим захиалагч 1 цомог буюу 5 лекц нийлээд 1 лекц гэж андуураад байна. Нэг лекцийн үнэ гэхлээр “Өө ямар үнэтэй юм бэ. Ном аваад уншчихсан нь дээр юм байна” ч гэдэг. Авах эс авах нь таны сонголт. Миний лекц номноос үнэтэй.

Олон жил миний уншсан олон номын шим өрөм, надад үр дүнгээ өгч, амьдрал дээр батлагдсан миний туршлагуудын охь дээж болохоор үүнээс хямд байх учиргүй. Ганцхан ном уншчихаад эргүүлээд ярьж өгөөд байгаа юм биш ээ. Харин миний нэг лекцэндээ багтаагаад өгч байгаа тэр бүх зүйлийг шингээсэн ямар ном байгаа бол, та тэр номыг олсон бол хэлээд өгөөрэй, би ч гэсэн аваад уншъя. Тийм охь шимтэй ганц ном байсаар байтал би энэ олон жил ийм олон ном уншиж, олон тренингээр дамжиж, одоог хүртэл суралцсаар яваа юм биш биз дээ?

Миний лекцийг авдаг, тренингт оролцдог, үзэл бодлыг минь хуваалцдаг хүмүүсийг би ухаантай гэж үнэлдэг.

Энэ бол намайг биш, миний үзэмжийг биш, миний багш нарыг үнэлж байгаа, зөвхөн тэднээр ч зогсохгүй дээш дээших багш мэргэдийн цэцэн ухааныг үнэлж байгаа хэрэг учраас тэр үнэ цэнийг олж харж чадаж байгаа хүмүүсийг ухаантай гэхээс биш яахав. Миний хийж байгааг шүүмжилдэг хүмүүсийг ч би хүлээн зөвшөөрнө. Хүн бүр өөрийн гэсэн харцтай байх эрхтэй. Хүний харц бас байнга өөрчлөгдөж байдаг. Хэсэг хугацааны дараа, “…лекцийг чинь шоолж байхын оронд аль 3 жилийн өмнө авах минь ч яалаа” гэсээр эргээд ирдэг юм.

Цагийн юм цагтаа болдог. Андуурч үзээгүй, алдаа гаргаагүй, төөрч буцаагүй амьдрал гэж байдаггүй. Харин соёлтой л байх хэрэгтэй. Гэхдээ та харан байж болоорой. Миний үгээр сонголтоо бүү хийгээрэй. Намайг судал, лекц, тренингүүдийг маань сайтар нягтал. Ам руугаа хийх юмаа хэрхэн шалгадаг билээ, оюун санаа руугаа хийх гэж байгаа юмаа бүүр ч няхуур шинжил.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !