Жинхэнэ эр хүн бол
1. Өөрийн эрэлхэг шинжээр түрэмгийлдэггүй. Хүйсийн ялгаа энэ тэр гэж сүржигнэдэггүй, эр эм хүний ажил, сонирхол, эд хэрэгсэл гэж ангилж ялгадаггүй. Тэр өөрийнхөөрөө байж, өөртөө таалагдах юмаа хийдэг, бусдад ч ийм байх боломжийг өгдөг.
2. Хариуцлагыг өөрөө үүрч чадна. Улс төр эдийн засгийн нөхцөд байдал, эрх зүйн орчныг, эцэг эх, эхнэр энэ тэрээ өөрийн бүтэлгүйтэлд буруутгахгүй.
3. Асуудалтай хэл амаа ололцдог. Энэ нь түүний амьдралд асуудал байхгүй гэсэн үг биш. Хэрэв тэр алдсан бол, андуу тооцоолсон бол өндийж босч тоосоо гөвчихөөд л, “Өөрөө унасан хүүхэд уйлж болно, гэхдээ унасан газраа зодох хэрэггүй” гээд л өөрийн замаараа цааш явна.
4. “Үгүй” гэдэг үгний утгыг ойлгодог. Хэрэв эмэгтэй хүн түүнд таалагддаг бол тэр эхний алхмыг хийж, мэдрэмж сэтгэлээ нээхээс айдаггүй. Эмэгтэйчүүдийн дунд хэр алдартай байх нь түүний амжилтын хэмжүүр биш учраас хэнийг ч байлдан дагуулах гэж мэрийдэггүй. Тэр хэн нэгэнд таалагдахгүй байж болно гэдгийг зүгээр л хүлээж авдаг.
5. Жинхэнэ эр хүн ямар байх ёстой талаар бусдын үзэл бодлыг батлах гэж мачийхгүй, өөрөөрөө байж, өөртөө таалагддаг. Ийм учраас хэн нэгэн эмэгтэй түүнтэй хамгийн нандин зүйлээ хуваалцахыг хүсдэг.
Ингээд бодохоор ихэнх хүүхнүүд маань “жинхэнэ эр хүн” болчих гээд байгаа биз, хэхэ. За тэгэхээр “ёстой эмэгтэй хүн” гэж хэн бэ гэдэг талаар хэдэн үг хэлье.
1. Тэр өөртөө хангалттай. Өөрийгөө бүтэн гэж мэдрэхийн тулд түүнд заавал ч үгүй эр хүн хэрэгтэй биш. Эр хүн байгаа ба байхгүй нь түүний өөртөө хандах хандлагад огт нөлөөлөхгүй.
2. Бусад эмэгтэйн гадаад байдал түүнд таалагдаж болох ч энэ нь өөрийгөө харьцуулан өөрчлөх шалтгаан биш. Бие нь түүнд таалагддаг. Урт хөл, нарийн бэлхүүс, торгон арьстай болохоор биш зүгээр л ӨӨРИЙНХ НЬ БИЕ учраас таалагддаг.
3. Тэр өөрийгөө сонгодог. Цаг үеийн моодны идеал, энэ мөч дөх хэн нэгний сэрэл хөөрлийг биш.
4. Тэр өөртөө дэндүү хайртай. Иймдээ ч тэр бусдыг бас чин сэтгэлээсээ хайрлаж чадна. Гэхдээ өөрийгөө ямар ч манипуляци, увайгүй бүдүүлэг авир, боолчлол хүчирхийллийн золиос болгохгүй. Тэр “Үгүй” гэж хэлж чадна. Хэрэв тэр “За” гэж байгаа бол зүгээр л үүнийг хүсч байна гэсэн үг болохоос боловсон эелдэг загнасандаа биш.
5. Жинхэнэ эр хүнтэй адилхан, хүйсийн ялгаагаар түрий барин улцганаж, эсвэл хатуурхан боодоггүй. Тэр өөрийгөө зүг чигээ болгодог болохоос гадны элдэв үзэгдлийг биш.
“Ийм эмэгтэйд ер нь эр хүн юунд хэрэгтэй юм бэ?” гэж та асууж магадгүй. Зөвхөн өөрийн доторх аз жаргал, баяр баясгалангаа хуваалцахад.
ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД цомгийн 5 лекцээс сонирхоорой.