Бөгжний дуу

Унагасан нулимсаа ирээдүйгээс би авчраад
Бөгжинд шигтгээ болгон суулгана
Ганцаардан бэдрэх үедээ
Гартаа зүүгээд гар

Мэдээж ядам хуруундаа
Мэднэ дээ, чи өөрөө
Бусад нь болохоор л нөхөртэй
Бөгж нь эрдэнэ, ээмэг нь сувд

Харин надад зөвхөн нулимс
Халуун, шингэн оюу
Хатах юм, үүрийн жингээр
Алив зүү, бөгжөө зүү

Алсаас харагдаж байгаа цагтаа
Авахаас нь өмнө, хэн нэгэн
Хадгалж зүүхээсээ уйдаж гэмээнэ
Харанхуйд худгийн ёроол руу шидэх юмтай л байх юм байна даа

Бусад нь болохоор л нөхөртэй
Бөгж нь эрдэнэ, ээмэг нь сувд
Харин надад зөвхөн нулимс
Халуун, шингэн оюу
Хатах юм, үүрийн жингээр

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !